Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Залуу эмэгтэйчүүд чуулна

ikon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клуб “Хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвны гүүр болдог” чуулганыг ирэх сарын 1-нд Нийслэлийн Иргэний танхимд зохион  байгуулах гэж байна.

Энэхүү чуулганаар эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн эрх, ололт амжилт болон алдаа оноотой талуудыг гаргаж ирэх, түүнчлэн нийгэмд хүргэх уриалгыг боловсруулах юм байна. 

Чуулганд нийгэм улс төр, соёл урлаг, гэр бүл, хүний эрх, бизнесийн чиглэлээр салбартаа манлайлал болсон эмэгтэйчүүд оролцох бөгөөд НҮБ-ын элч дуучин, МУГЖ дуучин Т.Ариунаа, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, Хүний эрхийн хуульч, Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга, Хувь хүний хөгжлийн институтийн захирал М.Ичинноров, “Exclusive” брэндийг үндэслэгч, “Exclusive” ХХК-ны захирал Г.Майцэцэг нар  “Миний амжилтын түүх” сэдвээр залуу эмэгтэйчүүдтэй нээлттэй  ярилцах юм.

Мөн энэхүү чуулганаас гарсан уриалгыг гуравдугаар сарын 8-нд болох “JOIN ME ON THE BRIDGE” тайван жагсаалаар дамжуулан олон нийтэд хүргэх ба чуулга уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлэх гэнэ.