Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаярыг АТГ-аас шалгах болсон талаар мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN

МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр намын байрандаа байхад нь АТГ-ын ажилтан н.Эрдэнэсайхан, н.Ганбаяр нар очиж уулзан хэсэг хугацаанд саатуулсан байна. 

Энэ үеэр юу яригдсан, ямар асуудлаар байцааж, тодруулсан нь тодорхойгүй байгаа бөгөөд АТГ-ын мөрдөн байцаагчид түүнийг өнөөдөр үргэлжлүүлэн байцаана гэдгээ мэдэгдсэн гэнэ

Тиймээс өнөөдөр МАХН-ын төв байранд уг хэргийн талаар мэдээлэл өгөхөөр хэвэлэлийн бага хурал зарлажээ. Хуралд Н.Энхбаяр өөрөө оролцохгүй юм байна.