Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Брэндийн түүх

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 2 сарын 27
Сурталчилгаа

2002 онд Хятадын төв банкны дэмжлэгтэйгээр Юнион Пэй Интернэшнл хэмээх байгууллага үүсжээ. Тус байгууллагыг Хятадын дөрвөн гол банк нэгдэн байгуулсан учир бүгдийнх нь хувь оролцоо бий. Юнион Пэй Интернэшнлийг байгуулах болсон шалтгаан нь, тухайн үед Хятадын бараг бүх банк өөрийн нэрийн картыг гаргаж байв.

Гэвч нэгдсэн сүлжээ байхгүйгээс олон асуудал, бэрхшээл үүсэж эхэлжээ. Иймээс тэд нэн түрүүнд олон банкныхаа нэгдсэн сүлжээг үүсгэж, бүх банк нь нэгдсэн сүлжээнд орсны дараа Юнион Пэй картыг бүтээсэн түүхтэй. Юнион Пэй буюу үгчилбэл “харилцан ажиллах боломжтой банкны картын үйлчилгээ” нь Хятадын банкны карт нийлүүлэгчдийн хамтран бүтээсэн брэнд юм.

Ингэснээр Хятад хүмүүс эх орондоо, мөн бизнес, сургалт, хувийн зорилгоор гадаад орныг зорих үедээ авч явах хамгийн түгээмэл бөгөөд ухаалаг сонголт нь Юнион Пэй карт болсон юм. 2004 оноос Юнион Пэй картыг олон улсын зах зээлд гарган өрсөлдүүлж эхлэв.

Үүнээс хойших 10 жилийн хугацаанд тэд дэлхийн 148 гаруй оронд өөрийн сүлжээг оруулан, 4.5 тэрбум гаруй карт эзэмшигчтэй болсноороо дэлхийд хамгийн амжилттай хөгжсөнд тооцогдож байна.

 

 

Одоо энэ брэнд зөвхөн хятад хүмүүсийн биш, дэлхий дээрх сая сая хүний талархлыг хүлээсэн, орон нутгийн болон хил дамнасан худалдаа үйлчилгээг авч болох төлбөрийн хэрэгсэл болон өргөжжээ. Юнион Пэй карт эзэмшигчид нууцлал сайтай төлбөрийн таатай нөхцөлийг эдлэх бөгөөд дэлхийн 148 гаруй улс, бүс нутгуудад бусад төрлийн карт эзэмшигчдээс хавьгүй давуу эрхүүдийг эдэлж чаддаг.

Энэ бол Юнион Пэй Интернэшнл байгууллагын хил дамнасан төлбөрийн хэрэгслийн системийг сайжруулж, олон улсад зөвшөөрөгдсөн сүлжээг бий болгох эцэс төгсгөлгүй хичээл зүтгэлийн үр дүн юм.

Хятадын Юнион Пэй, Юнион Пэй Интернэшнл байгууллагын бүхий л салбар нэгжүүд олон улсын бизнесийн болон дэлхийн карт эзэмшигчдийн хамгийн том бааз суурьт үйлчлэх, “глобал сүлжээ, олон улсын брэнд” байх зорилгоо биелүүлэхэд анхаарлаа хандуулдаг.

Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн сүлжээ болох зорилт нь өнгөрсөн 10 жилийн дотор биелсэн бөгөөд өдрөөс өдөрт Юнион Пэй дэлхий даяар улам олон үйлчлүүлэгч, бизнесийн элитүүдийн дунд танигдсан олон улсын төлбөрийн брэнд болон өргөжсөөр байна.

Юнион Пэй нь зөвхөн карт эзэмшигчдэд зориулсан үйлчилгээ төдийгүй асар том валютын зах зээлийг үүсгэсэн 300 гаруй түншлэгчдийн хамтын хөгжил гэж болно. Энэ гишүүнчлэлийн тогтолцоо нь Юнион Пэй Интернэшнлийн хамтрагчдын харилцаа холбоог зөвхөн бизнесийн хамтын ажиллагаа төдийхнөөс стратегийн түншлэл болгон өөрчилж өгсөн байна. Үүний ачаар стратегийн түншлэлийн, бизнесийн өсөлтийн шинэ загварууд, мөн өөр бусад хөгжлийн олон олон уламжлалт бус боломжууд гарч ирсээр.

Юнион Пэй лого

 

 

Анх 2002 онд бий болсноосоо хойш Юнион Пэй брэндийн гурван өнгө бүхий лого дэлхий дээрх олон банкны хоёр миллиард гаруй карт нь дээр байрших болж, дэлхийн 148 гаруй орон, бүс нутгуудад хүлээн зөвшөөрөгдөж, сая сая карт эзэмшигчдийн гайхалтай амьдралын нэг хэсэг болжээ.

Улаан, цэнхэр, ногоон өнгүүдийг зэрэгцүүлэн, англи хэлээр Юнион Пэй болон хятад хэлээр 银联 хэмээн бичсэн логоны гурван өнгө нь тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх нэгжүүдийн картын сүлжээ, нэгдмэл хөгжлийг илэрхийлдэг. Улаан өнгө нь хүч чадлыг, цэнхэр нь өргөн уудам, гүн гүнзгийг, харин ногоон нь аюулгүй байдал, өндөр үр ашгийг бэлгэддэг юм.

Англи хэлээр Юнион Пэй гэж бичсэн нь тус карт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг харуулдаг бөгөөд энэ үгийн сүүлчийн үсэг нь хятадаар тэмдэглэсэн үгийн баруун дээд талтай холбогддог нь уг брэнд аажим бөгөөд тогтвортойгоор дэлхий даяар хүчинтэй олон улсын банкны картын чухал брэнд болон өргөжиж буйг илтгэжээ.

Юнион Пэй брэнд нь дэлхий даяар хүн төрөлхтний амьдралын хэв маягт чухал байр суурь эзэлсээр.

AC Nielsen олон улсын судалгааны байгууллагаас Юнион Пэй брэнд олон нийтэд хэр зэрэг танигдсаныг тодорхойлохоор явуулсан санал асуулгаар Хятад улсад 100 хувь гэсэн дүнтэй гарсан бол Хонг Конг, Макао, Сингапурт Юнион Пэй нь онцгой давуу эрхтэй брэнд болж байна.

Япон, Солонгос болон өөр олон улс орон, бүс нутгуудад 50 гаруй санхүүгийн гол байгууллага Юнион Пэй брэндтэй хамтын ажиллагаа эхлүүлж, орон нутгийн төлбөр тооцооны хэрэгсэл болгон нэвтрүүлжээ. Ийнхүү Юнион Пэй брэнд нь дэлхий даяар хүн төрөлхтний амьдралын хэв маягт чухал байр суурь эзэлсээр.

Илүү сайн бүтээгдэхүүн, үйлчилгээ

Юнион Пэй Интернэшнл нь бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ системийг улам сайжруулан хялбаршуулах бодлого баримталсаар ирсэн.

Тэд өдгөө ПОС төлбөр, бэлэн мөнгөний ATM, хил дамнасан онлайн төлбөр, гар утас ашиглан хийх төлбөр, шинэчлэн сайжруулсан IC карт ашиглан хийх төлбөр, хил дамнасан мөнгөн гуйвуулга, хил дамнасан хураамж, платинум /platinum/, диамонд /diamond/ VIP үйлчилгээ, яаралтай бэлэн мөнгөний тусламж, үйлчлүүлэгчдэд туслах 24 цагийн лавлах утас, далайн чанад дахь картын хэрэглээний урамшуулал зэрэг маш олон төрлийн, өргөн цар хүрээний үйлчилгээг үзүүлж байна. 

Дебит карт /төлбөрийн карт/

Юнион Пэй дебит карт нь Юнион Пэй-ийн гол чухал бүтээгдэхүүнүүдийн нэг. Банкны картууд нь карт эзэмшигчдийн данстай шууд холбогдож, мөн ПИН кодоор баталгаажуулах хамгаалалтын эрчимжүүлсэн тогтолцоотой байдгаараа карт эзэмшигчид мөнгөө хүссэн үедээ зарцуулах, худалдан авалт хийх таатай, аюулгүй нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Түүнчлэн UnionPay Global and Local Access Debit Card Program буюу товчилбол U-GLAD картыг орон нутгийн сүлжээнд суурилсан төлбөр, ATM картын хэрэглээнд санал болгодог.

Кредит карт /зээлийн карт/

Юнион Пэй кредит картыг ашиглан ATM, ПОС төхөөрөмжүүдээр шилжүүлэг хийж болдог бөгөөд онлайнаар ч, онлайн бусаар ч найдвартай, хялбар аргаар гүйлгээ хийж болно.

Юнион Пэй кредит карт эзэмшигчид “Одоо ав, дараа төл” гэх зарчмын давуу талыг үргэлж мэдэрдэг бөгөөд энэ карттайгаа дэлгүүр хэсэхдээ маш олон төрлийн ашигтай, онцгой эрхийг эдэлдэг.

Урьдчилсан төлбөрт карт /prepaid/

Юнион Пэй урьдчилсан төлбөрт карт нь нийлүүлэгч болон хэрэглэгчдийн аль алиных нь хамгийн дуртай бүтээгдэхүүнүүдийн нэг. Нийлүүлэгчдийн хувьд энэ төрлийн картын гүйлгээг хийх, байршуулах зэрэг ажиллагаа нь хамгийн хялбар байдаг бол карт эзэмшигч жуулчин, оюутан, бизнес эрхлэгч, аялагчдын хувьд энэ карт бэлэн мөнгийг орлох хамгийн аюулгүй, таатай төлбөрийн хэрэгсэл болдог.

Арилжааны карт /commercial/

Энэ карт нь бизнес эрхлэгч хувь хүмүүс, жижиг дунд компаниуд, үндэстэн дамнасан аж үйлдвэр зэрэгт тусгайлан зориулагдсан, тэдэнд мөнгөний зарцуулалтаа хянах, бизнесийн өсөлтөө чиглүүлэн удирдахад туслах зорилготой. Уг үйлчилгээг бизнесийн, худалдан авалтын, корпорацийн гэх мэт олон төрлийн картын иж бүрдэл гэж ойлгож болно.

Хил дамнасан онлайн төлбөрийн үйлчилгээ

 

 

UnionPay Online Payment буюу UPOP үйлчилгээ нь Юнион Пэй картыг дэлхий даяар ашиглах боломжтой болгосон юм. Боловсролын байгууллагууд, агаарын тээвэр эрхлэгчид, зочид буудлууд, дэлхийн брэндүүд гэх мэт олон төрлийн онлайн худалдаа эрхлэгчдэд Кредит ба дебит картын аль алинд нь суурилсан энэхүү онлайн төлбөрийн шийдлээр хурдан, аюулгүй онлайн төлбөр хийж болдог. 

Гар утас ашиглан төлбөр хийх

Юнион Пэй гар утас ашиглан төлбөр хийх үйлчилгээ нь алс холоос төлбөр төлөх таатай шийдэл юм. Энэ үйлчилгээ нь NFC /Near field communication/ технологид суурилсан төлбөрийн нөхцөлийг санал болгодог. 

NFC технологийн шинэ шийдлүүдийг цаг алдалгүй бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тусгадгаараа Юнион Пэй Интернэшнл нь TSM болон OTA үйлчилгээг дэмждэг NFC-SD, NFC-SIM, угсармал /embedded-/SE гар утас гэх мэт хурдан, аюулгүй, хялбар олон төрлийн NFC төлбөрийн шийдлийг байнга санал болгож чаддаг.

Юнион Пэй АйСи /UnionPayIC/ карт

Юнион ПэйАйСи карт /UICC/ нь UICC ба EMV 

/Европэй, МастерКарт, Виза/ стандартын аль алинд нийцдэг. 2013 оны сүүлчээр дэлхий даяар 480 сая орчим ЮнионПэйАйСи карт хэвлэгджээ.

Чайна ЮнионПэй /China UnionPay/ нь 2012 онд EMVCo-д нэгдсэн бөгөөд EMV стандартад тулгуурласан төлбөрийн аюулгүй, харилцан зохицсон хэрэглээг таниулсаар байна.

Хятад дахь АйСи картын хэрэглээг хангахын тулд дэлхийн бараг бүх терминалд ашиглах боломжийг нээж байна. Зөвхөн Хятадад төдийгүй Хонг Конг, Макао, Солонгос зэрэг гадны зах зээлд ч ЮнионПэй АйСи картын хэрэглээ өссөөр. 

Тусгай /premium/ карт

ЮнионПэй Интернэшнл банкуудын тусгай хэрэгцээнд зориулан Цагаан алтан /platinum/ ба Очир эрдэнийн /diamond/ гэх хоёр төрлийн дээд зэрэглэлийн тусгай карт гарган хөгжүүлсэн.

Энэ хоёр төрлийн бүтээгдэхүүн нь үйлчлүүлэгчдэдээ зөвхөн дээд зэрэглэлийн гойд үйлчилгээг үзүүлэх бөгөөд аяллын үйлчилгээ, олон улсын эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын консьержийн үйлчилгээ, олон улсын нисэх буудлуудын VIP лаунж ашиглах, Хятадын эрүүл мэндийн VIP үйлчилгээ зэргийг багтаасан онцгой эрхүүдийг эдлэх боломж олгодог. Тусгай карт эзэмшигчид гольф, дээд зэрэглэлийн зочид буудал, өндөр зэрэглэлийн зоог захиалах, худалдан авалт хийх зэрэг хувийн чанартай олон үйлчилгээг авахдаа картынхаа онцгой эрхийг эдэлдэг.

ЮнионПэй сэдэвчилсэн /themed/ карт

ЮнионПэй нь салбар бүрт тусгайлан зориулагдсан онцгой ашиг бүхий төрөл бүрийн сэдэвчилсэн картуудаа танилцуулсаар байгаа. ЮнионПэй сэдэвчилсэн карт нь олонд танигдах, бусдаас нь ялгахад хялбар онцгой лого, дизайнтай. Тухайлбал Travel Mate China бол Хятад улсад аялж буй хүмүүст зориулагдсан ЮнионПэй-ийн сэдэвчилсэн картын анхны хэлбэр билээ.

Хил дамнасан гуйвуулга

ЮнионПэй Мони Экспресс /UnionPay Money Express/ нь хил дамнасан мөнгөн гуйвуулга хийх нэн таатай, ашигтай арга юм. Өдгөө энэ үйлчилгээ нь Хонг Конг, Филиппин, Арабын нэгдсэн Эмират, Киргизстан гэх мэт далайн чанад дахь олон төрлийн зах зээл дэх байгууллагуудын үйлчлүүлэгчидтэйгээ мөнгөн шилжүүлэг хийхдээ ашигладаг хамгийн хялбар арга болж хүлээн зөвшөөрөгдсөн.

ЮнионПэй-ийн далайн чанад дахь татвар буцаан олгох үйлчилгээ

Глобал Блью Груп, Финтакс Груп болон ЮнионПэй Интернэшнл байгууллагаас хамтран далайн чанад дахь татвар буцаан олгох үйлчилгээг нэвтрүүлсний үр дүнд дэлхий даяар 250 мянга гаруй дэлгүүр татвар буцаан олгох зарчим баримтлан ажиллаж байна.

Хүчирхэг брэндийн тусламжтайгаар бизнесээ өргөжүүлэх боломж

ЮнионПэй Интернэшнл өөрийн брэндийн олон улс дахь дүр төрх, нөлөөллийг үргэлж нэмэгдүүлэхийн төлөө зүтгэдэг. АНУ-ын Нью-Йорк дахь Тайм Скүэрт ЮнионПэй брэндийн видеонуудыг нэвтрүүлэх, дэлхийн гол чухал олон улсын нисэх буудлуудад зар сурталчилгаагаа байршуулах зэрэг нь энэ брэндийн олон улс дахь дүр төрхийг бүрдүүлж, мэдээ мэдээллийг нь түгээж байдаг.

Өдгөө ЮнионПэй Интернэшнлийн далайн чанадад брэндээ нутагшуулах зорилго нь хэдийнээ биелж, “ЮнионПэй дэлхий дахины карт эзэмшигчдэд төлбөрийн шинэ хэлбэрийг сонгох боломжийг олгодог” гэх агуулгатай UnionPay Your Way уриа бүхий нэгдсэн урамшууллын тогтолцоо хэн бүхэнд хүрч чадсан.

Далайн чанад дахь бэлэн мөнгөний яаралтай тусламжийн үйлчилгээ

Картаа алдсан болон гээсэн, ЮнионПэй кредит картаа далайн чанадад ашиглах боломжгүй болсон тохиолдолд гэх мэт яаралтай хэрэгцээ гарсан үед карт эзэмшигч тухайн орон нутгийнхаа ЮнионПэй үйлчлүүлэгчдэд туслах лавлах утсанд холбогдох, эсвэл тухайн картыг гаргасан банкны лавлах утсанд хандан яаралтай бэлэн мөнгөний тусламж авах боломжтой.

Олон улсын карт эзэмшигчдийн давуу эрхийн тогтолцоо

Юнион Пэй Интернэшнл нь дэлхий даяар гишүүн байгууллагуудынхаа тусламж, оролцоотойгоор карт эзэмшигчдэдээ зориулсан онцгой таатай нөхцөлүүдийг байнга санал болгодог. 

Хил дамнан жуулчилж, өндөр зэрэглэлийн үйлчилгээнүүд худалдан авч буй дотоод болон гадаад карт эзэмшигч бүлэгт онцгой давуу эрх эдлэх боломж олгодог. Энэ эрх нь худалдан авалт, түр байрлах газар, хоол хүнс болон бусад олон үйлчилгээг хамарсан өргөн хүрээтэй бөгөөд бүгд өндөр чанартай, үргэлж нэмэн сайжирч, шинэчлэгдэж байдаг.

Зах зээлээ цаг үргэлж тэлж байхын тулд дэлхийн ТОП 60 нисэх буудлын татваргүй барааны дэлгүүрүүд, ТОП 40 арилжааны дүүрэг, ТОП 30 худалдаа эрхлэгчид, ТОП 20 жуулчны саатах газарт явуулдаг удаа дараагийн онцгой арга хэмжээнүүд нь ЮнионПэй-ийн үйлчлүүлэгчдийг гайхшируулсаар...