Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын улсынхан түүхийн үнэт дурсгалуудыг сүйтгэж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Исламын улс бүлэглэл Иракын хойд хэсгийн Мосул хот дахь түүхийн музейн үнэт үзмэрүүдийг эвдэн сүйтгэж байгаа дүрс бичлэгийг өчигдөр тараажээ.

Багаж зэвсэгтэй Исламын дайчид Ассирийн үеийн хөшөө баримлуудыг сүйтгэж байгаа нь бичлэгт харагдаж байгаа юм.

Эдгээр нь манай эриний өмнөх долдугаар зууны үед хамаарах үнэлж баршгүй дурсгалууд.

Үүнээс гадна зарим түүхийн ховор дурсгалуудыг хар зах дээр борлуулж өөрсдийгөө санхүүжүүлэхэд зориулж байж болзошгүй байна.

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова уг бичлэгийг тараасны дараа мэдэгдэл хийлээ. Тэр энэ ажиллагааг “соёлын эмгэнэлт явдал” гэж нэрлээд “Иракийн мянган жилийн түүх, соёлын өвийн эсрэг хийсэн санаатай гэмт хэрэг” гэсэн байна.

Энэ нь Исламын улсынхны анхны хэрэг биш бөгөөд өнгөрсөн жил тэд Мосул хот дахь Зөнч Юнисийн бунхныг дэлбэлж байсан юм.

 

Эх сурвалж: Mashable