Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Тансаг хэрэглээгээ тануулахгүй гэсэн сайд дарга нар ичиг, ичиг

Р.Төгс
2015 оны 2 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг

Cap шинийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд хэрэглэж буй том оврын автомашиныг сайд нар болон хурган дарга нарыг албан хэрэгцээндээ хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргаад байгаа. Гэхдээ зөвхөн хөдөө явахдаа туулах чадвар сайтай том оврын машин ашиглахыг үүрэгдсэн.

Гэтэл сайд дарга нар түүний гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг ихээхэн хэцүү байдалд оруулаад байгаа гэнэ. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нарт үүрэг даалгавар болгон хэрэгжүүл гэх тушаал шийдвэрийг өгсөн хэрэг юм.

Тиймээс уг ажлыг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэлтэй байгаа тул тушаал авсан дарга нар аргагүйн эрхэнд Ерөнхий сайдад хов хүргэхээс өөр замгүй болжээ. Мэдээж уг ажлыг алга урвуулахын дайнд эргүүлнэ гэдэг тийм ч амар зүйл биш гэдэг нь ойлгомжтой.

Зөвхөн хөдөө явахдаа туулах чадвар сайтай том оврын машин ашиглахыг үүрэгдсэн.

Уг нь Ерөнхий сайд хэмнэлт хийж элгээрээ хэвтсэн эдийн засгийг бага ч болов өндийлгөх үүднээс яам, агентлагийн дарга нарын шатахуун их хэрэглэдэг автомашины зардлыг багасгах гэсэн л арга.

Өөрөөр хэлбэл, дарга нар голдуу “Lexus 470, 570”, “Land 200, 100”, Бенз” жип зэрэг автомашинуудыг хөлөглөдөг. Эдгээр автомашинууд нь бүгд 100 км-т 20-иос дээш литр шатахуун хэрэглэдэг багтаамж өндөртэй мотортой машинууд гэсэн үг.

Тиймээс дээрх автомашинуудын ашиглалтын зардалд өнгөрсөн онд гэхэд л 19 тэрбум төгрөг зарцуулсан байдаг гэсэн албан ёсны тоон судалгааг ТӨХ гаргасан юм.

Ингээд Төрийн өмчийн хорооноос гаргасан судалгааг сонирхоод үзэхэд төрийн өмчит 757 байгууллагад 5,058 автомашин данслагддаг бөгөөд, тэдгээрийн 812 нь тансаг зэрэглэл том оврын жип, 159 нь дунд оврынх гэнэ.

Тэгвэл тус газрын гаргасан судалгаагаар төрийн албанд ашиглаж байгаа нэг авто машинд дунджаар жилд 3,889 литр шатахуун зарцуулж байна гэсэн үг.

 Өнгөрсөн онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины гражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслийн зардалд таван тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна.

Мөн Үндэсний аудитын газар өнгөрсөн жил зөвшөөрөлгүй 222 төрийн албан хаагч төсвөөс машин унаж байгаа талаарх судалгаа хийж, үүнийгээ УИХ-ын чуулганд танилцуулж байсан билээ.

Тиймээс Ерөнхий сайд Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддоржид “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг бэлтгэн ирэх сарын 17-ны Засгийн газрын хуралдаанд оруулахыг даалгасан байна. Энэ бүх тэвчиж болох зардлыг хэмнэвэл нэлээд их мөнгийг хэмнэх болоод байгаа юм.

Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл “Төсвөө хэмнэж, зардлаа танах асуудлыг надаас эхэлье” хэмээн уриалаад байгаа. Гэтэл бодит байдал дээр дарга нар тансаглахаасаа татгалзаж чадахгүй “новширч” байгаа нь тэдний үргүй зардал хэр гаргадгийг харуулж буй юм.

Товчхондоо бол тэд Ерөнхий сайдын хэмнэлт хийх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн ТӨХ-НЫ дарга нарыг илтэд ойшоож буй хэрэг юм. Яг үнэндээ тушаал шийдвэр нь хэрэгждэг субьект нь бол ердөө л төрийн жирийн албан хаагчид шүү дээ.

 

Зураг