Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын улсын аллага гүйцэтгэгч программист байжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Исламын улс бүлэглэлийн гишүүн, Барууны олон иргэнийг алах аллагын видеонд гардаг эрийг хэн болохыг Английн тагнуулынхан зарлажээ.

Түүнийг Мухаммед Эмвази гэдэг бөгөөд Английн албаныхан өмнө нь тодорхой шалтгаанаар зарлалгүй нууцалж байсан гэнэ.

Эмвази нь Английн иргэн бөгөөд коллежийг компьютерын програм зохиогч мэргэжлээр төгсөж байжээ. Сурч байхдаа бүрэг, дуу муутай залуу байсан гэж нэг ангид сурч байсан нөхөд нь ярьсан байна.

Эмвази нь анх наймдугаар сард Америкийн сэтгүүлч Жэймс Фолэйгийн аллагын бичлэг дээр харагдаж эхэлсэн. Дараа нь Америк сэтгүүлч Стивэн Сотлоф, Английн тусламжийн ажилтан Дэвид Хэйнис, Английн таксины жолооч Алан Хеннинг, Америкын тусламжийн ажилтан Абдул-Рахман Кассиг нарыг хороосон юм.

Хамгийн сүүлд Японы иргэд Харуна Юкава, Кэнжи Гото нарын аллагад ч оролцжээ.

Уэстминстрийн Их сургуулийн төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаар Мухаммед Эмвази нь тус сургуулийг зургаан жилийн өмнө орхисон гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian