Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Apple гуравдугаар сарын 9-нд...

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 2 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Apple компани гуравдугаар сарын 9-нд Сан Франциско хотод болох арга хэмжээнийхээ зарыг түгээжээ.

Энэ арга хэмжээн дээр яг ямар бүтээгдэхүүн шинээр танилцуулах нь тодорхойгүй байна. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар Apple Watch ухаалаг бугуйн цагийг танилцуулах байх гэсэн хүлээлттэй байгаа юм.

Өнгөрсөн оны есдүгээр сард Apple Watch-ын туршилтын загваруудыг үзүүлж байсан бол энэ удаа яг зах зээлд гарах сүүлийн хувилбараа танилцуулж магадгүй.

Үүнээс гадна Macbook Air зөөврийн компьютерынхаа шинэ загварыг мөн танилцуулж магадгүй байна.