Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Жиргээчид мянган ЗУЛ ӨРГӨНӨ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дөрвөн настай охин хүчирхийллийн улмаас амиа алдсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тарж, олныг цочирдуулаад байгаа билээ.

Энэ мэдээлэлтэй холбоотойгоор нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг буюу жиргээчид энэ сарын 28-ны 18.00 цагаас Бурханы хөшөөний өмнө Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөж, талийгаач охины араас мянган зул өргөхөөр болжээ. 

Үйл ажиллагааг санаачлагчдын нэг жиргээч Ц.Уянгатай утсаар холбогдоход "Дөрвөн настай охины тухай мэдээллийг хараад твиттерийн цаанаас жиргэж суухаар бодитой зүйл хийж, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэе гэж бодсон.

Мөн цаашлаад олон шат дараатай ажлууд яригдаж байгаа.

Чингисийн талбай дээр цуглая гэтэл энэ өдөр өөр үйл ажиллагаанууд давхцсан учир зөвшөөрөл авах боломжгүй болсон" гэсэн юм. 

Одоогийн байдлаар Хүчирхийллийн эсрэг энэхүү үйл ажиллагаанд твиттер, фэйсбүүкийн 1,000 гаруй идэвхтэй хэрэглэгчид оролцоно гэдгээ мэдэгджээ.