Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Орнелла Мутийг найман сар хорино

Р.Оюунжаргал, Өдрийн шуудан
2015 оны 2 сарын 26
iKon.MN
 

“Зөрүүд эрийг номхотгосон нь” кинонд бүтээсэн дүрээрээ Монголчуудын танил болсон Италийн алдарт жүжигчин Орнелла Мутид шүүхээс найман сар хорих болон 600 еврогоор торгох шийтгэл оноогоод байгаа аж.

Жүжигчин 2010 онд ажлаа, өөрөөр хэлбэл жүжгээ таслаад Оросын Ерөнхийлөгч В.Путиний хүлээн авалтад оролцсон юм билээ. Үүнийх нь төлөө жүжигчний ажилладаг Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн нэрэмжит театрын захиргаа шүүхэд өгчээ.

Асуудал нэлээд хэдэн жил сунжирч явсаар сая шийдвэр гарсан нь энэ бөгөөд олон нийт арай хатууджээ гэж үзэж буй юм байна.

Орнелла Мутийн тэгтлээ их хүсч очсон хүлээн авалт Санкт-Петербургт болсон, хүнд өвчинд нэрвэгдсэн хүүхдүүдэд эмчилгээний зардал босгох зорилготой, хүмүүнлэгийн ач холбогдолтой хүлээн авалт байсан бөгөөд Францын нэрт жүжигчин Жерар Депардье, гоо сайхны охин тэнгэр хэмээгддэг Моника Белучи болон Холливүдийн онцгой одод нэгэн дор цугласан ховорхон арга хэмжээ байсан аж.  

Орнелла Мути одоогоор шүүхийн шийдвэрийг хүлээж авсан, харин давж заалдах эсэх тухай мэдээлэл алга байгаа юм. 

 

Орнелла Мутийн залуугийн зураг,