Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт 9,000 ажилтнаа цомхотгоно

Б.Ууган, iKon.mn
2015 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн томоохон IT компани болох Microsoft Corp саяхан өөртөө нэгтгэсэн Нокиа компанийн 9,000 орчим ажилтныг цомхотгохоор болсон гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Түүнчлэн компани Бээжин болон Дунгуань дахь хэд хэдэн үйлдвэрээ хаахаар төлөвлөж байгаа юм байна. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хэсгийг энэ оны гуравдугаар сарын сүүл гэхэд Вьетнам руу зөөх тухай корпорацийн нэрээ хэлээгүй төлөөлөгч эх сурвалжуудад мэдээлжээ.

Ийнхүү хүмүүсийг олноор нь халах болсон нь зардал танах хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд 18,000 ажилтнаа цомхотголд оруулахаар төлөвлөснөөс 12,000 нь Nokia Devices and Services –ийн ухаалаг утас үйлдвэрлэх хэлтсийн ажилтнууд байх гэнэ.

Энд дуулгахад Microsoft компани өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Нокиа компанийг 7.18 тэрбум ам.доллараар худалдаж авсан юм. 

Эх сурвалж: РИА Новости