Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Кардашян селфи засварчин ажиллуулдаг

ikon.mn
2015 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

OK! сэтгүүлд саяхан нийтлэгдсэн мэдээнд реалити шоуны од Ким Кардашян өөрийнхөө селфиг цаг тухайд нь засварлуулж байхын тулд мэргэжлийн фото засварчин ажиллуулдаг гэжээ.

Долоо хоногийн 24 цаг бэлэн байх ёстой фотошоп мэргэжилтэнд Кардашян жилийн $100,000 төлдөг гэнэ.

Мэргэжилтэн бас өмнөх засваргүй зургийг нь ул мөргүй устгах үүрэгтэй ажээ.

Өнгөрсөн оны эхээр Ким Кардашяныг селфигээ засварлаж байж гаргадаг тухай шуугиан олон нийтийн дунд дэгдэж байсан юм.

Тухайн үед Кардашяны төлөөлөгч үүнд няцаалт өгч байжээ.

Гэхдээ өөрийн селфиг хийх нь түүний бизнесийн нэгэн хэсэг тул ингэх нь зөв гэх хүмүүс ч байгаа юм.

Энэ дөрөвдүгээр сард Кардашян нь “Selfish” нэртэй 352 хуудас селфинээс бүрдсэн номоо гаргах гэж байгаа гэсэн мэдээлэл бий.