Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар буурав

С.Болд-Эрдэнэ
2015 оны 2 сарын 4
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Монгол банкнаас Төлбөрийн тэнцлийн 2014 оны урьдчилсан гүйцэтгэлийг гаргажээ. Уг мэдээгээр өнгөрсөн онд Монгол улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт 644.3 сая ам.доллар болж буурчээ.

2013 онд 2.1 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байсантай харьцуулахад өнгөрсөн жил 1.5 тэрбум орчим доллараар буюу 70 хувиар буурсан байна.

2014 оны гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар буурсан нь хамгийн өндөр хувь бөгөөд 2013 онд 52 хувь, 2012 онд 6 хувиар буурч байсан юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ийнхүү 2009 оны хямралын жил буюу "Оюу Толгой", "Таван Толгой" төсөл эхлээгүй байх үеийн хэмжээнд хүрээд байна.

Харин Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл 985 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал нь өнгөрсөн оны мөн үеэс 69 хувиар буурчээ. Үүнд барааны гадаад худалдааны дансны алдагдал 176 хувиар буюу 2,322.7 сая ам.доллараар буурч 1,002.0 сая ам.долларын ашигтай гарсан нь голлон нөлөөлсөн хэмээн Монгол банкнаас мэдээллээ.

 

Зураг