Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Залуус сар шинээр НОМ бэлэглэхийг уриаллаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

“Номтой нөхөрлөе” клуб, “Монголын Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”, “Номын хишиг” ХХК зэрэг иргэний нийгмийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр "БЭЛЭГ БЭЛГИЙН ДЭЭД HOM CAP ШИНЭЭР БЭЛЭГЛЭЦГЭЭЕ" хэмээх хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэдний зүгээс жил бүрийн сар шинийн баяраар урд хөршөөс орж ирсэн, чанаргүй бэлэг зочиддоо өгч байхаар бэлгэнд зарцуулж буй мөнгөөрөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн зэрэгцээ оюуны хөрөнгө оруулалт хийж НОМ бэлэглэх санаачлага гаргаад байгаа юм.

ЭНЭ ТАЛААР “НОМТОЙ НӨХӨРЛӨЕ” КЛУБЫН ТЭРГҮҮН Н.ХҮЛГЭН 

 

“Монголчууд бид жил бүр цагаан сарын баяраар хэдэн их наяд төгрөгийг бэлгэнд зарцуулдаг. Энэ мөнгө үндэсний үйлдвэрлэлийг биш урд хөршийн эдийн засгийг дэмждэг болоод удаж байна. Цагаан сараар хомсдоод байгаа вальютаа оймс, тирко, шампунь, нусны алчуур гэх мэт хүнд хэрэггүй зүйл болгон агаарт хийсгэдэг.

Цагаан cap бол үндэсний баяр, уламжлалт баяр, бэлэг өгдөг баяр. Тиймээс бид өөрсдийн зан үйлдээ өчүүхэн өөрчлөлт гаргаж бие биедээ ном бэлэглэдэг болчихвол Монгол орон даяар жил бүрийн хоёрдугаар сард асар том оюуны давалгаа өрнөх боломжтой” гэдгийг онцолсон юм.

Монгол орон даяар жил бүрийн хоёрдугаар сард асар том оюуны давалгаа өрнөх боломжтой

Тэдний зүгээс энэхүү уриалгыг гурав дахь жилдээ гаргаж байгаа бөгөөд анх уриалга гаргаж байсныг бодвол хүмүүс илүү сайн хүлээн авч, номын дэлгүүрүүд номоо хямдруулдаг болсон ажээ. Энэ жилийн хувьд ч тэд энэ талаар хүсэлт явуулж, номын дэлгүүрүүдийг үнээ хямдруулахыг уриалсан гэв.

Харин “Монголын Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”-гийн зохицуулагч Ц.БүжидмааЭнэ сайхан ажлыг манай байгууллагаас дэмжиж оролцох шийдвэр гаргасан.

Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй, бухимдалтай байгаа энэ үед өрх гэрийн санхүүг барьдаг эмэгтэйчүүдэд сонголт хийх эрх байдаг. Тиймээс оюунлаг эмэгтэйчүүд бид оюунлаг бэлгийг санал болгох хэрэгтэй” гэдгийг онцоллоо.