Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн саналыг 1515 1111 тусгай дугаарт авч эхэллээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” нэрийн дор  иргэд олон нийтээс  мессежээр санал авах болсноо зарласан билээ. Тэгвэл иргэдийн саналыг өнөөдрөөс авч эхэлжээ.

Санал асуулга нэгдүгээр сарын 31-ний 10.00 цагт эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 3-ны 22.00 цагт дуусна.

Санал асуулга нэгдүгээр сарын 31-ний 10.00 цагт эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 3-ны 22.00 цагт дуусна.

Үүрэн холбооны сүлжээ эрхлэгчид иргэдийн саналыг 1515 1111 тусгай дугаараар хүлээн авахын тулд санал асуулгын тестийг өөрийн сүлжээн дэх бүх хэрэглэгчдэд мессежээр илгээнэ. Саналын хариуг “1” эсвэл “2” гэсэн тэмдэгтээр хүлээн авах бөгөөд өөр хариулт ирсэн тохиолдолд саналыг хүчингүйд тооцно.

Нэг дугаараас санал асуулгад зөвхөн нэг санал өгөх эрхтэй. 1515 1111 дугаарт мессеж илгээхэд үнэгүй бөгөөд таны гар утас нэгжгүй байсан ч мессеж явах боломжтой ажээ.

Харин санал асуулга эхлэхээс долоо хоног буюу түүнээс бага хугацааны өмнө шинээр авсан дугаараас болон гадаадын үүрэн холбооны операторын хэрэглэгч санал өгөх боломжгүй юм байна.