Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Nokia 8210 - Англид эрэлттэй байна

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 1 сарын 31
IKON.MN
Зураг зураг

1990-ээд оны эрэлттэй бүтээгдэхүүн байсан Nokia 8210 гар утас одоо ч Англид эрэлттэй байна.

Учир нь Английн хар тамхины наймаачид зэрэг хууль бус бизнес эрхлэгчдийн хамгийн найдвартай туслах нь энэ утас гэнэ.

iPhone, Android утаснуудаас ялгарах гол шалтгаан нь Nokia 8210-тай байхад цагдаа нар тэднийг мөрдөж чаддаггүй.

Мөн баттерей нь удаан үрэгддэг, ийм утаснуудын хооронд контакт солилцохдоо инфра улаан туяаны портоор хялбар дамжуулдаг.

Эдгээр давуу талуудаас нь болоод 16 жилийн өмнө үйлдвэрлэгдэж байсан Nokia 8210 гар утас Англид маш эрэлттэй байна.

eBay сүлжээнд ч гэсэн хамгийн борлуулалт сайтай бараанд тооцогддог ба үнэ нь 30 паунд хүрч байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Vice.Com