Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын "Нээлттэй хаалганы өдөрлөг" боллоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар үйл ажиллагааныхаа шинэлэг хэлбэрийг Төрийн ордонд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг төрийн удирдах дээд байгууллагуудын нийт ажиллагсдад "Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр танилцуулах ажлыг зохион байгуулав.

Энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь эдийн засгийн хүндрэлтэй, төсөв мөнгөний хомсдолтой өнөөгийн цаг үед төрийн үйлчилгээг тасралтгүй, чанартай хүргэх үндсэн зорилтоо тус хамт олон хэрхэн зохион байгуулж байгааг харуулахад оршиж байгаа юм байна.

Үндсэн үйлчилгээнээс гадна захиалгат үйлчилгээг нэмж үйл ажиллагаандаа багтаасан нь мөн онцлог байв. Мөн харьяа байгууллагуудын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний үзэсгэлэнг гарган сурталчилсан юм.

Өнөөдрийн байдлаар тус байгууллага нь аж ахуйн тооцооны зарчим дээр үндэслэн төрийн  үйлчилгээ үзүүлэх хэлбэр рүү шилжиж эхэлж байгаа онцлогийг сурталчилж, дээрх байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, харилцан ойлголцох, гарч байгаа давуу тал, хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулж байна.

Үүнд:

  • Төрийн ордны барилгын бат бэхийн чанар байдал эрс муудсан,
  • Инженерийн шугам хоолой, цахилгаан хангамжийн найдвартай байдал алдагдсан,
  • Төрийн ордонд ажиллагсдын аюулгүй орчинд ажиллах нөхцөл эрсдэлтэй болсныг баримтаар танилцуулсан юм.