Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Галаарид МСЭ-ийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо

Б.Ану
2015 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
МСЭ-ийн XVI Их хурал,

Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн XVI Их хурал яг одоо үргэлжилж байна.

Дөнгөж сая МСЭ-ийн Ерөнхийлөгчийн асуудал яригдаж одоогийн Ерөнхийлөгч Б.Галаарид, МҮОНРТ-ийн Захирал асан М.Наранбаатар,
“Орон нутгийн хэвлэл мэдээл­лийн холбоо” ТББ -ын тэргүүн С.Шаравдорж, Монголын Радио, Телевиз, Цахим сэтгүүл зүйн холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр нар нэр дэвшиж санал хураах мөч ирэхэд М.Наранбаатар, С.Шаравдорж, Ч.Даваабаяр нар нэрээ татжээ. 

Ингэж заалнаас ганцаараа нэр дэвшсэн Б.Галааридыг дэмжих эсэх асуудлаар санал хураахад хуралд оролцогчдын 99 хувийн саналаар түүнийг улираан ажиллахыг дэмжжээ. 

Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн XVI Их хурал үргэлжилж байна.