Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Зайлшгүй гадаадад эмчлүүлэх 33 төрлийн өвчний жагсаалт бий

Ж.Отгонмягмар
2015 оны 1 сарын 31
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол оронд эмчлэх боломжгүй өвчнийг гадаад оронд эмчлүүлэх болдог. Ийм тохиолдолд ЭМЯ-наас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг билээ. Энэ талаар ЭМС-ын яамны Эмнэлгийн Тусламжийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаагаас тодрууллаа. 

-Энэ жил зайлшгүй га­даа­дад хийгдэх хагалгаанд зо­риулан хэдэн төгрөг тө­сөвлөсөн бэ?

-Монгол Улсын иргэд өөрийн орондоо эмчлэгдэх боломжгүй болсон тохиолдолд гадаадад эмчлүүлэхээр явах шаардлага гардаг.

Тиймээс Эрүүл мэндийн сайдын 2014 оны 313 дугаар тушаалаар Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад эмчлэгдэх 33 төрлийн өвчний жагсаалт, эмнэлгийн дүгнэлт гаргах журмыг баталж өгсөн.

Манай яамны төсөвт жил бүр 500 сая төгрөгийг гадаадад хийлгэх эмчилгээнд төсөвлөдөг. 

-Өнгөрсөн онд хэчнээн хүн хамрагдсан бэ. Ер нь ямар шалгуураар олгодог юм бол?

-Өнгөрсөн жил нийт 174 хүн энэ үйлчилгээнд хамрагдсан. Гадаадад зайлшгүй шаардла­гаар эмчлүүлэх иргэдэд сан­хүүгийн дэмжлэг үзүүлэх ха­рилцааг Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313 дугаар тушаалаар зохицуулж байгаа.

Гадаад эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг хүсэх иргэдийн материал бүрдүүлэх үйл явц нь гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтад орсон өвчин эмгэгтэй иргэний асуудлыг дараах эмнэлгүүдийн эмч нарын комиссын хурлаар хэлэлцэн дүгнэлт гаргана.

/УНТЭ, УХТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ/ Иргэн эмчилгээ хийлгэх гадаад улсын эмчилгээгээ өөрөө сонгоно. Дүгнэлт гаргуулсан иргэн гадаад улсад эмчилгээнд яваад ирсэн болон эмчлүүлээд ирсний дараа доорх материалыг бүрдүүлэн ЭМСЯ-ны бичиг хэрэгт өгнө.
 

Дэмжлэгийг олгоход тодорхой бүрдүүлэх баримт бичгийг нь заагаад өгчихсөн байгаа. Тодруулбал,

  • Гадаадад эмчлүүлэх зайлш­гүй шаардлагатай боло­хыг тодор­хойлсон эмнэлгийн дүг­нэлт, хурлын тэмдэглэл /эх хувь/
     
  • Иргэний ЭМСЯ-д хандаж бичсэн өргөдөл
     
  • Иргэний үнэмлэхний хуул­бар /нотариатараар батал­гаажуулсан байх/
     
  • Хүүхэд бол төрсний гэр­чил­гээний хуулбар /нотариатиар баталгаажуулсан байх/
     
  • Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт /эх хувь/
     
  • Өрхийн эмнэлгийн тодор­хой­лолт /эх хувь/
     
  • Эрүүл мэндийн даатгалын дэвт­рийн хуулбар, сүүлийн та­ван жилд даатгал төлсөн байх /нотариатараар батал­гаа­жуулсан байх/
     
  • Ажиллаж байгаа иргэн бол тухайн албан газраас зардал аваагүйг нотолсон баримт /эх хувь/
     
  • Гадаад оронд хүлээн авч эмчилгээг хийсэн эм­нэл­гийн дүгнэлт, онош, эм­чил­гээ­ний явц, төлбөр төлсөн ба­римт /Монгол хэл дээр ор­чуулж, нотариатиар ба­тал­гаа­жуул­сан эх хувь байх/ зэргийг бүрдүүлэх ёстой.

-Эдийн засгийн хүндрэлээс болж энэ мөнгийг ирэх гуравдугаар сараас эхлэн олгохгүй гэсэн асуудал яригдаад байсан. Журмыг нь ч гэсэн цуцалсан гэх мэдээлэл гараад байгаа? 

-Журам цуцлагдсан зүйл байхгүй. Жил бүр төсөвлөгддөг мөнгө маань төсөвлөгдөж ирж байгаа.

Хамгийн гол нь иргэддээ анхааруулж хэлэхэд энэ мөнгө тодорхой хэмжээтэй байдаг.

Есдүгээр сараас хойш бичиг баримтаа бүрдүүлсэн хүмүүст энэхүү мөнгө олгогдоогүй. 

Тиймээс төсөвлөсөн мөнгө хэзээ дуусна, тэр үед дахин мөнгө олгох боломжгүй болно гэсэн үг. Тухайлбал, өнгөрсөн жил есдүгээр сар гэхэд энэ мөнгө дууссан. Есдүгээр сараас хойш бичиг баримтаа бүрдүүлсэн хүмүүст энэхүү мөнгө олгогдоогүй. 

-Тэгэхээр гадаадад эмч­лүү­лэх хүмүүс нэмэгдэхийн хэрээр тодорхой хувийн хөн­гө­лөлт эдлэх гэсэн хүмүүс нэ­мэг­дэх нь гарцаагүй. Энэ тохиолдолд төсөвт суулгах мөнгийг нэмэх шаардлага байгаа юм биш үү?

-Мэдээж шаардлагатай, тө­сөвт нэмэгдээд ирвэл иргэдэд хэрэгтэй л бай­гаа юм. 

-Энэ оны мөнгийг олгож эхэлсэн үү?

-Эхлээгүй байгаа.

Зураг