Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Занданшуулсан олдворын хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 1 сарын 30
iKon.MN

Нийслэлийн нутаг дэвсгэрээс олдсон занданшуулсан олдворын талаар ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл хийлээ.

/2015 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шалгалт хийж иргэн Э-ийн гэрээс эртний занданшуулсан шарил олж илрүүлсэн билээ/

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү

“Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн таамаг мэдээллүүд гарч байна. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир энэ бүх зүйл нарийн тогтоогдоогүй байна.

Мөн ХЗЯ, БСШУЯ-наас хамтарсан ажлын хэсэг гарч тухайн олдворын талаар нарийн шинжилгээ авч, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа. Үүний дараа албан ёсны мэдээлэл өгнө.

Одоо гараад байгаа янз бүрийн таамгууд худал гэдгийг иргэддээ анхааруулъя” гэв.