Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Төв аймгийн нутагт Хүннүгийн үеийн томоохон хотын суурийг малтаж байна"

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс 2014 онд хийсэн ажлын тайлангаа хэлэлцэж хээрийн судалгааны үр дүн 25 илтгэлийг танилцуулж байна.

Археологийн хүрээлэн өнгөрөгч  2014 онд 

  • Хээрийн бие даасан судалгаа
  • Гадаад байгууллагатай хамтарсан судалгаа
  • Авран хамгаалах судалгаа гэсэн гурван үндсэн чиглэлээр судалгааны ажил хийжээ.

ШУА-ийн Археологийн Хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Гүнчинсүрэн "Манай Археологийн хүрээлэн өөрийн нутагтаа хийсэн хээрийн судалгаа шинжилгээний ажлаа дүгнэж эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг. Энэ жил тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

2014 оны судалгаануудаас хамгийн их сонирхол татаж байгаа нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Төлбөрийн голын хөндийд байрлах дурсгалт газар юм.Тэнд судалгаа хийснээр бид Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүс хэдий үеэс залтсан зэвсэг үйлдвэрлэлээс ялтсан зэвсгийн үйлдвэрлэл рүү шилжсэн бэ гэдэг он цагийг тодорхойлох бололцоотой болсон.

Мөн Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт  Хүннүгийн үеийн томоохон хотын суурийг малтаж байна. 2015 ондоо багтаад малтлага дуусах байх.

Үүнээс гадна бидний хийж байгаа бас нэг ажил бол авран хамгаалах судалгааны ажил юм. Нийгмийн ухаанынханы зүгээс шинжлэх ухааны салбарынхныг МУ-ын эдийн засагт бодитоор хувь нэмэр оруулахгүй байна гэж шүүмжлэлтэй ханддаг.

Бид авран хамгаалах чиглэлийн судалгаа хийхгүй бол ямар ч зам, барилга баригдахгүй, уурхайнууд ч үйл ажиллагаа явуулах боломжгүй.

Энэ чиглэлээр уул уурхайн болон усан цахилгаан станцын талбай, өндөр хүчдэл дамжуулах шугам, хатуу хучилттай замын трассын дагууд таван газарт малтлага судалгаа гүйцэтгэж нийт 93 дурсгалыг авран хамгаалсан" гэлээ.

Хүрээлэнгийн судлаачид 2014 онд нийт 65 удаагийн авран хамгаалах хайгуул судалгаа хийсний үр дүнд 40 талбайгаас 1361 тооны археологийн дурсгал шинээр илрүүлэн олж баримтжуулжээ.