Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 1 сарын 30
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

Бид 1-ийг сонгож байна

Шийдлийн Засгийн газрын тэргүүн хөгжлийн замаа сонгох эрхийг иргэдэд олголоо. Монгол Улсын иргэн та 15151111 тусгай дугаар руу нэг, хоёр гэсэн тооны аль нэгийг илгээгээд хөгжлийн замаа сонгох эрхтэй. Таны сонголт нэгдүгээрт, "Оюу Толгой" болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар, хоёрдугаарт, зардал хэрэглээг бууруулж эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох юмсанж. Та нэгийн тоог сонгох уу, эсвэл хоёрыг сонгох уу? Технологийн дэвшил ашиглан иргэдийн саналаар томоохон асуудлаа шийдэх хэлбэрийг сонгосон нь зүйтэй.

Бэрхшээлтэй, адармаатай асуудлыг нийтээрээ хэлэлцэж шийддэг нь ардчиллын зарчим. Та санал асуулгын “ханшаа тогтоох” гэсэн үгийг анзаарч байгаа байх. Эдийн засгийн хүндрэлийн эх үүсвэр нь валютын ханшийн өсөлтөөр илэрч буй гадаад төлбөр тооцооны алдагдал юм.

Манай улсын гадаад төлбөр тооцоо сүүлийн гурван жилд зургаан тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Өнгөрсөн жил гадаад худалдаа 500 сая ам.долларын ашигтай гарсан ч төлбөрийн тооцооны алдагдал нэг тэрбум “ногоон”-оор давж байх жишээтэй.

Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилд Монгол руу орсон валют гарснаасаа зургаан тэрбумаар бага байсан гэсэн үг. Өнгөрсөн жилүүдэд дутагдсан валютаа Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгөөр нөхчихсөн шүү дээ. Гэтэл валютын гарах урсгал нь урдын адил “үерлэсэн” хэвээр байна.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу.

Япон цэргүүдийг мөнхөлсөн түүх

“70 жилийн тэртээх зүйлийг ярина гэхээр одоо зүүд зэрэглээ мэт санагдах юм” хэмээх энэ буурайг Б.Буниа гэдэг. 1945 оны чөлөөлөх дайны дараа Монголд ажиллах хүч болж ирсэн олзлогдсон япон цэргүүдийн зарим нь өвчнөөр нас барахад ясыг нь хамаагүй хаясан байсныг тэрбээр олж, оршуулжээ. Энэ нь өнөөгийн Япон цэргийн дурсгалын цогцолборын суурь болсон аж. Гэвч эл түүхийг мэдэх хүн одоо хуруу дарам цөөн үлдэж. 91 нас зооглож буй ч наснаасаа ануухан харагдах Буниа гуайтай ярилцлаа. Зарим он болон тоо баримтыг санахад нь түүнд бага охин Ц.Эрдэнэчимэг нь тусалсан. Дутуу нярайн эмч байсан охин нь 63 настай гэхээр Буниа гуай “Түүхийн хуудас” юм.

-Япон цэргүүдийг та яагаад оршуулах болсон юм бэ?

-Би Увс аймгийн Түргэн суманд төрсөн. 1951 онд МУИС-ийн Хүний их эмчийн факультет төгсөж, их эмч болсон түүхтэй. Насаараа сүрьеэгийн эмч хийж, 36 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Тухайн үед Төв больниц гэж улсын ганц эмнэлэг байлаа. Тэрний нэг буланд нь Сүрьеэгийн тасаг байсан. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд нэг давхар, одоогийнхоор бол хаус шиг байшингуудад эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг.

Байшин бүрт сэтгэл мэдрэл, халдварт, дотор гэх мэт нэг тасаг байдаг. 1969 онд хамгийн сүүлчийнхийг нь нурааж, нэгдүгээр эмнэлгийг барьсан.

Тэр үед Монголд сүрьеэ өвчин их байлаа. Төв больницод дотрын эмчээр ажиллаж байсан намайг Эрүүлийг хамгаалахын сайд Туваан дуудаж “Дамбадаржаагийн больницыг сүрьеэгийн эмнэлэг болгоно, ерөнхий эмчээр нь ажилла” гэсэн.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Мансууруулах эм, бодисын тухай бие даасан хуультай болъё

Ингэж хэлсэнд учир их бий. “Миний хүү мансууруулах бодис хэрэглээд байна. Тэр минь дөнгөж 14 настай шүү дээ. Бидэнд туслаач” гэж ирэх эцэг эх, “Гадаад улсад хар тамхины хэрэгт холбогдон ял авсан Монголын 36 иргэн бий.Тэдний дөрөв нь цааз, ес нь хугацаагүй хоригдох ялтай. Амьдын хагацал, асар их зовлон бэрхшээл, нулимс, цөхрөл, үхэл”, “Осолд орж, хүнд бэртсэн, хорт хавдрын сүүлийн шатандаа орсон хүмүүс өвчин намдаах зорилгоор морфин хэрэглэж байна.

Үүнийг хэрэглэх давтамж нь ойртсоор эцэстээ донтож, энэ тарилга үгүй бол амьдарч чадахгүй болдог”,

Монгол орны газар нутгийн 15 га-д мансууруулах үйлчилгээтэй өвс (олсны төрлийн ургамал) ургадаг.Үүнийг түүж хэрэглэхээс гадна зарж борлуулах нь ч ихэссэн”,

Баар, цэнгээний газар, зочид буудалд насанд хүрээгүй хүүхдүүд гаaз үнэрлэж, өвс татах зэргээр мансуурсан гэх дуудлага цагдаагийнхныг тайван суулгахаа байлаа” Энэ мэтчилэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг зөрчил Монгол Улсын хэмжээнд нэмэгдсээр, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчээ.

Гэвч авч хэрэгжүүлсэн дорвитой ажил нэг ч алга. Ядаж л Монгол Улсын аль аймаг, сум, багт мансуурагчид олон буйг судалж тогтоох хэрэгтэй баймаар. Гэтэл улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ ямар байгааг тоосон ч үгүй, тоолсон ч үгүй өдий хүрлээ.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу.

 

Зураг