Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн төрөлхтөн сөнөхөд 3 минут үлджээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

1945 онд АНУ Японы Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг хаясны дараа Манхэттен төсөл дээр ажиллаж байсан эрдэмтэд дэлхий дахинд сүйрлийн талаар сануулж байх билэгдлийн цаг бүтээх санаачилга гаргажээ.

1947 онд анхны цагаа сэтгүүлийн нүүр хэлбэрээр гаргаж эхлэв.

Тэр цагаас хойш энэхүү сүйрлийн цаг (Doomsday Clock) хүн төрөлхтний цөмийн сүйрлийн эрсдлийг сануулж байх болжээ.

2007 онд цагийг шинэчлэн орчин үеийн хэлбэрт оруулан бүтээсэн байна.

Сүүлийн үед ганцхан цөмийн аюул бус цаг уурын өөрчлөлт, технологийн хөгжлийн хор уршиг зэргийн эрсдлийг бас сануулах болжээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 22-нд 18 Нобелийн шагналт эрдэмтэд багтсан зөвлөлөөс уг цагийг хүн төрөлхтөн сүйрэхэд гурван минут дутуу байгаагаар тохируулжээ. Энэ нь 1984 онд АНУ, Зөвлөлтийн харилцаа хүйтрэхэд хүн төрөлхтөн сүйрлийн ирмэгт ирснийг зааж байснаас хойшх хамгийн муу үзүүлэлт юм.

Шалтгааныг тэд цаг уурын өөрчлөлтийг хайхрахгүй байгаа, цөмийн зэвсгийн аюул нэмэгдэж байгаа гэсэн байна.

1949 онд ЗХУ цөмийн зэвсэг туршихад энэ цаг бас 3 минут дутуу байгааг харуулж байв. Харин 1953 онд АНУ устөрөгчийн бөмбөг туршихад 2 минут үлдээд байжээ.

Гэхдээ энэ цаг зөвхөн эрсдэл нэмэгдэхийг заадаг биш 1991 онд АНУ, ЗХУ-ууд цөмийн зэвсэг хорогдуулах гэрээ байгуулахад сүйрлээс 17 минут холдсоныг зааж байлаа.

Эх сурвалж: AllDay