Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс алт олборлолтоороо Дэлхийд хоёрдугаарт оров

Б.Ууган, iKon.mn
2015 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Орос улс 2014 онд алт үйлдвэрлэлээ долоон хувиар нэмэгдүүлж, 272 тоннд хүргэснээр дэлхийн томоохон үнэт металл үйлдвэрлэгчдийн жагсаалтад хоёрдугаар байрт очжээ.

ОХУ-ын алтны олборлолт 2013 онд ч өссөн үзүүлэлттэй байсан юм. 2013 онд Оросын алтны үйлдвэрлэл 12,6 хувиар өсөж, 254,241 тоннд хүрч байжээ. 

Гэхдээ жагсаалтыг тэргүүлэгчийн байранд очиход тийм ч амаргүй, Хятад улс жил бүр 400 тонноос багагүй алт олборлодог бол 2014 онд 465,7 тонн алт олборложээ.

Дэлхийн алтны үнэ удаан хугацаанд буурах төлөвтэй байгаа энэ үед ОХУ-ын Төв банк 2014 онд Оросын алт олборлогч компаниудаас үнэт металл худалдан авсаар байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар дугаар сард Оросын Төв банк 600 мянган трой унц алт худалдаж авснаар 2015 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар тус улсын нөөц 38.8 сая унц алтаар хэмжигдэж байгаа гэнэ

Дашрамд дуулгахад, 2014 онд дэлхийн алт үйлдвэрлэл хоёр хувиар өсөж, 3,109 мянга болсон бол зах зээл дээрх эрэлт өөрчлөгдөөгүй юм. Өнгөрсөн онд алтны эрэлт дэлхий дахинд 18,7 хувиар буурч, 4,041 тонн болжээ. Тэр дундаа гоёл чимэглэлийн үйлдвэрүүдийн эрэлт 10,5 хувиар буурч, 2,133 мянган тонн болжээ. 

Эх сурвалж: Вести