Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Жастин Капла нарын хэргийн эргэн тойронд юу болов

Х.Сайхан
2015 оны 1 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /Mpa.mn/

“Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал асан, АНУ-ын иргэн Жастин Кап­ла, санхүүгийн ерөнхий ме­не­жерээр ажиллаж байсан Филип­пин улсын иргэн Хиларион В.Ка­жуком ЖР, санхүү нягтлан бодох бүрт­гэлийн ерөнхий менежерээр ажил­лаж байсан Кристобэл Ж.Дэвид нарт холбогдох хэргийн шүүх ху­рал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх дээр үргэлжилж байгаа.

Бид энэхүү хэрэг хэрхэн эхэлсэн, яаж үргэлжилсэн, одоо ямар байдалтай байгааг тоймлоё. 

Ашигт малтмалын газрын дар­га М.Ариунбаяр 2012 оны дө­рөв­дүгээр сарын 17-ны өдөр мэ­дэг­дэл хийж, “Саусгоби сэндс” компанийн нэр дээр бай­сан бүх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлс­нээс энэ хэрэг эхэлсэн байдаг юм.

М.Ариун­баяр тусгай зөвшөөрөл цуцлах болсон шалтгаанаа ту­хайн үед “Саусгоби ресурс” нь хянал­тынхаа хувь­цаа­ны 57.6 ху­вийг хятадуудад /Чалко/ 889 сая ам.доллараар худал­дах гэж байсан гэдэг мэ­дээ­лэл гар­сан учраас гэж тайлбар­лаж байв. 

Их хэмжээний татвар нуун дарагдуулсан хэрэгт буруутай болохыг нь тогтоосон.

“Саус­гоби сэндс” нь “Айвен­хоу майнз”-ын эзэн Роберт Фрийд­ландын эзэмшилд байдаг “Саус­гоби ресурс” компанийн 100 хувь охин компани бөгөөд 2012 оны дөрөвдүгээр сар бол Ро­берт Фрийдланд "Оюу Толгой"-н хувь­цааны хяналтын багцыг авч үл­дэ­хийн төлөө "Рио Тинто"-той шүүх­дэхэд тулж очоод байсан эгзэгтэй үе юм.

"Оюу Толгой"-н хяналтаа хад­галахын тулд өөрөө мөнгө олж "Рио Тинто"-гийн хөрөнгө оруу­­лалтыг хязгаарлах зайлшгүй шаард­­лагатай байсан бөгөөд үүний тулд өөрийн эзэмшилд бай­даг охин ком­па­ниудынхаа зари­мыг зарж байсан нь үнэн юм.  

“Моннис” тауэрт байрлах “Саус­­гоби сэндс” компанийн оф­фи­­­сыг 2012 оны тавдугаар сарын 7-ны шөнө АТГ битүүмжилсэн бай­даг.

Тус компанийн санхүү­гийн үйл ажиллагаанд аудитын шал­галт хийхэд онц их хэмжээний буюу 35 тэрбум төгрөгийн татва­раас зайлсхийсэн, удирдлагуудыг нь 6.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг “угаасан” байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн учир ийнхүү битүүмжилсэн юм.

Компанийн гүйцэтгэх захирал асан, АНУ-ын иргэн Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Монгол Улсаас гарч явахыг хориглосноор энэхүү хэргийг албан ёсоор шалгаж эхлэв. Тус компанийн мэдэлд байсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших "Овоот толгой"-н уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ.

2012 оны аравдугаар сар. Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг нарт ногдох хэргийг хэлэлцэх явцад “Саусгоби сэндс” компанитай холбоотой хэргүүд илчлэгдлээ. АМГ-ын экс удирдлагууд “Саусгоби сэндс”-ийг хясан боох замаар авлига авч, хуулийн дагуу цуцлагдах ёстой байсан дөрвөн лицензийг цуцлаагүй болох нь тогтоогдсон юм.

“Саусгоби сэндс”-тэй холбоотой татварын маргаан ч гэсэн олны анхааралд дахин орж ирсэн юм. Компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгийг энэ хэрэгт холбогдуулан шалгасан ч сүүлд хэрэгсэхгүй болгосон. Арай хожуухан нь “Авлига авсан” гэх Д.Батхуягийн хэрэг ч хэрэгсэхгүй болсон билээ. 

Хэргийг шалгах явцад 6.1 их наяд төгрөгтэй тэнцэх мөнгийг угаасан гэх хэрэг нь тогтоогдоогүй учир 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ний өдөр хэрэгсэхгүй болгов. Харин их хэмжээний татвар нуун дарагдуулсан хэрэгт буруутай болохыг нь тогтоосон юм. 

Нийслэлийн Прокурорын газар хэргийг хянаж үзээд Жастин Каплаг “Саусгоби сэндс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн Санхүүгийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан яллагдагч Филлипин улсын иргэн Хиларион В.Кажукомтой бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа холбогдох хуулийн заалтуудыг зөрчиж, татвар ноогдох орлогын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ноогдох орлогыг зориуд бууруулан 90.021.466.300 тэрбум төгрөгийн орлогод ноогдох 17 тэрбум 441 сая 333 мянга 600 төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзжээ. 

Мөн тус компанид Санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нар бүлэглэн мөн 17 орчим төгрөгний татвар төлөхөөс зайлхийсэн болохыг тогтоож, Монгол Улсын эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35.3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулын тусгай ангийн 166.2  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсний дагуу шүүх ажиллагаа явагдаж байгаа юм. 

Хиларион В.Кажуком болон Кристобэл Ж.Дэвид нарт ”Онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлхийсэн хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэж үзэж Эрүүгийн хуулийн 35.5 дахь хэсгээр журамлан Эрүүгийн хуулийн 166.2 дахь хэсэгт зааснаар ял төлөвлөжээ. 

Хэрэг сунжрахын хэрээр татвар нуун дарагдуулсан хэргээс илүү хүний эрхийн тал нь илүү давамгайлсан мэдээлэл олны анхааралд өртөх болсон. Өөрөөр хэлбэл, Шүүх хэргийг хэтэрхий удаан хугацаанд хэлэлцсэнээс болоод сэжигтнүүдийн эрх зөрчигдөж байна гэх мэдээлэл гарах болсон юм. 

Хуульд заасан хугацаа байсаар байтал тодорхой бус шалтгаанаар удааж байна гэсэн гомдлыг шүүгдэгч Жастин Капла байнга гаргаж байсан бөгөөд түргэхэн шийдэж өгөхийг удаа дараа шаардаж байсан байдаг.

Түүгээр зогсохгүй 2013 оны нэгдүгээр сард АНУ-д суугаа аав Уильяам Каплад захидал бичин, аав нь Конгресстоо хандсанаар хэрэг улс хоорондын асуудал болж хувирсан. АНУ-ын ЭСЯ-ныхан энэ асуудлаар Монголын хууль хяналтынхантай уулзсан байдаг. Ж.Капла улмаар НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандсан бөгөөд тус хорооны дээд комиссар энэ хэргийн талаар тайлбар өгөхийг шаардсан бичгийг 2014 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Монголын эрх баригчид, холбогдох байгууллагууд руу явуулсан байдаг. 

Монголын хууль ёсоор нэмэлт мөрдөн байцаалтад буцсан хэргийг 30 хоногийн дотор дахин шалгаж /сунгаж болно/ прокурорт хүргүүлдэг. Наймдугаар сарын 26-нд болсон сүүлийн шүүх хурлаас Жастин Каплаг буруутгах нотлох баримт хангалтгүй гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан учраас аравдугаар сарын 26-н гэхэд энэ хэрэгт ямар нэг өөрчлөлт орж, тэр нь прокурорт мэдэгдсэн байх ёсто. Гэтэл түүнээс хойш дахин нэг сар болж байгаа атал удаашруулсаар байна хэмээн Ж.Капла гомдоллож байсан юм. 

Нийслэлийн Прокуророос гаргасан мэдэгдэлд түүнийг татвар нуун дарагдуулсан хэргийг зохион байгуулсан гэмт хэрэгт буруутайг нь тогтоосон талаар дурьдсан учир тэрбээр хариуцлага хүлээх нь тодорхой. Гэхдээ Шүүхийн шийдвэр яаж ч гарсан Ж.Каплад давж заалдах эрх байгаа учир энэ хэргийг ингээд шийдэгдчихнэ гэж үзэхэд эрт байна. 

Зураг