Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүрэг олон улсын жишигт нийцсэн цус цуглуулах төвтэй боллоо

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Донорын цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогыг хэрэгжлүүлэх зорилгоор Монгол Улсад анх удаа олон улсын жишигт нийцсэн  цус цуглуулах төвийг Баянгол дүүрэгт нээлээ. 

Дэлхийн жишигт нэг саяас дээш хүн амтай хотууд цус цуглуулах хэд хэдэн төвтэй байдаг бол Улаанбаатар хотод зөвхөн суурин нэг төв байсан юм. 

Энэхүү төв ашиглалтад орсоноор

  • Цусаа бэлэглэгч доноруудад  үйлчилгээ ойртох
  • Байнгын идэвхтэн донорын тоо нэмэгдэх
  • Цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж сайжрах юм байна.