Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Готогийн эхнэр нөхрөө суллуулах хүсэлт илгээжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Японы иргэн, олзонд байгаа Кэнжи Готогийн эхнэр хоригдлоор солилцоо хийх хүсэлтийг Иорданы засгийн газарт аудио хэлбэрээр илгээжээ. Энэ мэдээллийг Ройтерс агентлаг дамжуулсан байна.

Нөхрийг нь барьцаалаад байгаа зэвсэгт этгээдүүдийн шаардлагаар үүнийг хийснээ тэр мөн дурдсан байна.

Готогийн эхнэр нөхрөө барьцаалагдсаныг өнгөрсөн оны 12 дугаар сарын 2-нд Исламистуудаас ирсэн мэйлээс мэджээ.

Исламын улсынхан Иорданы засгийн газарт хэрвээ Пүрэв гарагийн орой нар шингэхээс өмнө Сажида аль-Ришавиг Туркийн хил дээр авчрахгүй бол олзонд байгаа Иорданы нисгэгчийн толгойг авна гэсэн шаардлага хүргээд байгаа. Тэд мөн Готогийн эхнэрт хандаж түүнийг олон улсын хэвлэл мэдээллээр Иорданы талд хандсан хүсэлтээ гаргахгүй бол дараачийн хохирогч нөхөр нь байх болно гэж сүрдүүлжээ.

Готогийн эхнэр хүсэлтэндээ тэд хоёр нялх охинтой бөгөөд тэдний бага нь аавыгаа Ойрхи Дорнод руу явахад гуравхан сартай байсныг дурджээ.

Мөн тэр 12 нас хүртлээ Иорданы нийслэл Амман хотод амьдарч байсан тул Иордан орон, тэдний хүн ардын талаар сайхан дурсамжтай явдгаа илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: NHK News