Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайдуудыг шинээр томиллоо

С.Бадрал, iKon.mn
2015 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг зөвшилцөв. Монгол Улсын Ерөнхийлөгч хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ дагуу 

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар, 
  • Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, 
  • Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Даваасамбуу, 
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяраа, 
  • Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Одонжил, 
  • Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, 
  • Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар, 
  • Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр нарыг тус тус эгүүлэн татах саналаа ирүүлжээ.

Элчин сайд нарыг эгүүлэн татаж буйтай холбогдуулан 

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лодойдамбын Галбадрахыг, 
  • Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрийн Лхагвадоржийг, 
  • Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэдэндамбын Батбаярыг, 
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигийн Ганболдыг, 
  • Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулууны Баярмөнхийг, 
  • Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батлайн Чулуунхүүг, 
  • Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нэмэхийн Батааг, 
  • Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрхүлгийн Төгсбилгүүнийг, 
  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг тус тус томилох саналыг УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн байна.
Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнээр томилох ажилтнуудыг сонгон авахдаа гадаад харилцааны салбарт олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа мэргэшсэн, мэргэжлийн ур чадвар сайтай, удирдах ажлын дадлага туршлагыг нь харгалзсан бөгөөд томилуулахаар нэр дэвшиж буй албан хаагчид нь улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлсэн.

Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Аюулгүй байдал, гадаад Бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.

Ингээд байнгын хорооны саналаар Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудлаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.3 хувь нь дэмжив. Дараа нь Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 90.2-100 хувийн саналаар нэр дэвшигчдийг дэмжлээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэж санал хураалт явуулсан тухай албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх болно гэдгийг УИХ-ын дарга хэлсэн юм.