Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын баячуудын шилдэг бэлэг Apple

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 1 сарын 30
IKON.MN
Зураг зураг

Хятадын чинээлэг хэсгийнхний талаар мэдээлдэг Hurun сайтын шинэ судалгаанд сонин үр дүн гарсан байна.

Хятадын баячуудын хүнд бэлэглэх хамгийн шилдэг бэлгийн сонголтыг Apple-ын бүтээгдэхүүнүүд тэргүүлж эхэлжээ.

Эх газрын Хятадын 1.6 сая доллараас дээш хөрөнгөтэй 376 хүний дунд судалгаа хийхэд эрэгтэй, эмэгтэй аль ч хүнд бэлэглэхэд хамгийн тохиромжтой брэндийг Apple гэж нэрлэсэн байна.

Өмнө нь энэ судалгааг Hermes брэнд тэргүүлдэг байсан юм.

Apple-ын араас Louis Vuitton, Gucci, Chanel, Dior жагссан байна. Samsung-ын хувьд эрчүүдийн бэлгийн 10-д, эмэгтэйчүүдийн бэлгийн 9-д орсон гэнэ.

Энэ байдал нь Хятадын зах зээлд илүү нэвтрэх бодлого барьж байгаа Apple-ын хувьд сайхан завшаан болж байна. Мөн удахгүй дөрөвдүгээр сард гарах гэж байгаа Apple Watch бүтээгдэхүүний хувьд Хятадын зах зээлд ирээдүй байна гэсэн үг.

 

Эрэгтэй хүнд бэлэглэхэд тохиромжтой шилдэг 10 брэнд:

 

  • Apple
  • LV
  • Gucci
  • Chanel
  • Montblanc
  • Moutai
  • Hermes
  • Cartier
  • Bulgari
  • Samsung

 

Эмэгтэй хүнд бэлэглэхэд тохиромжтой шилдэг 10 брэнд:

 

  • Apple
  • Chanel
  • LV
  • Dior
  • Hermes
  • Cartier
  • Tiffany
  • Giorgio Armani
  • Samsung
  • Gucci