Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Ажнай" Д.Бат-Эрдэнэ гишүүний худалдан авсан хөшөө гааль дээр иржээ

Монголын мэдээ
2015 оны 1 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

Дэлхийн өнцөг булан бүрт Их эзэн Чингис хааны хөшөөг урласан байдаг билээ. 

Өвөрмонголын Ордос хотноо Их эзэн Чингис хааны эхээс мэндэлж байгааг сүрлэгээр үзүүлсэн хөшөө байдаг бол Туркийн Анкара хотноо мөн л Их эзэн Чингис хааны хөшөө байдаг аж. 

Өвөрмөц уран дүрслэл бүхий энэхүү хөшөө эх орондоо иржээ. 

Тус хөшөөнд түүхэн бахархалт ойн баярын өдрүүдэд тус хотод ажиллаж амьдардаг Монголчууд очиж залбирдаг, бас цэцэг өргөдөг гэнэ лээ. Mөн Лондон хотын төвд байрлах Гайд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Чингис хааны хөшөө байдаг гэнэ лээ.

Энэхүү хөшөөг ОХУ-ын Буриад улсын уран бүтээлч Даши Намдаков Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан урласан билээ.

4.8 метрийн өндөртэй энэхүү хүрэл хөшөөний бүтээлч Даши Намдаков ярихдаа “Чингис хаан бол суут хүн бөгөөд гайхалтай дайчин байсан. Тиймээс ч тэрхүү чанарыг нь хөшөөгөөрөө дамжуулан илэрхийлэхийг зорьсон" хэмээн ярьжээ.

Өвөрмөц уран дүрслэл бүхий энэхүү хөшөө эх орондоо иржээ. Энэ, хөшөөг “Ажнай” группийн Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ хоёр сая ам.доллараар худалдан авч эх орондоо авч ирэхээр болсон билээ.

Мөн энэхүү уран бүтээлийг Их Майдар цогцолборын нэгэн гол бэлгэдэл байх тухай ч яригдаж байгаа юм. Энэхүү хөшөө дарангуйлагчийн хөшөө хэмээн шүүмжлэгдэж Лондонгоос хөөгдсөн түүхтэй. 

"Дарангуйлагчийн хөшөөг буулга!” гэх зэргээр Английн парламентын зарим гишүүний шүүмжлэлээс үүдэн " Halcyon" галлерейд байрлуулсан тус хөшөөг УИХ-ын гишүүн Д. Бат-Эрдэнэ хоёр сая ам доллараар худалдан авсан байна. 

 

Зураг