Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын тал MH370 онгоцны эрлийг зогсоолоо

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дөнгөж сая Малайзын Иргэний Нислэгийн Албаны ерөнхий захирал мэдэгдэл хийлээ.

Тэд MH370 онгоцны эрлийг зогсоож бүрэн бүтэн олдох найдваргүй болсныг зарлажээ. Онгоцонд явсан зорчигчдыг бүгдийг амиа алдсанд тооцох гэнэ.

Өнгөрсөн оны гуравдугаар сард Энэтхэгийн далайд сураггүй алга болсон MH370 онгоцыг сүйрсэнд тооцохоор болжээ.

Одоо онгоцны үлдэгдлийг далайн ёроолоос хайх ажиллагаанд тодорхой тооны техник хэрэгслийг үлдээх шийдвэр гаргасан байна.