Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Газар тариалан эрхлэгчдийн холбооноос мэдээлэл хийнэ

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордны иргэний танхимд

09.00 цагт: Ерөнхийлөгчийн Тамгын газар, Азийн сантай хамтран зохион байгуулж буй “НУТГИЙН УДИРДЛАГЫН ТҮВШИНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ НЬ” төслийн үндэсний гурав дахь удаагийн семинар эхлэнэ. 

МҮЭ-ийн Соёлын төв ордны “Бага танхим”-д

09.00 цагт: "АВТО ЗАМЫН САЛБАР ДАХЬ НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ” Улсын анхдугаар зөвлөгөөн болно.

Хэвлэлийн Хүрээлэнд

11.00 цагт: Улаан буудай импортлохыг эсэргүүцсэн Газар тариалан эрхлэгчдийн холбооноос эсэргүүцлийн жагсаал, тэмцэл эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ. Дуучин С.Жавхлан энэ үеэр удахгүй болох жагсаал цуглааны талаар нэмэлт мэдээлэл өгнө.

Монгол ньюс мэдээллийн төвд

11.00 цагт: Нийслэлийн Налайх дүүрэгт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар "Нисдэг дарга" сэдэвт хэвлэлийн бага хурал хийнэ. 

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд

11.00 цагт: Реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэгийн санаачлан тохижуулсан "Гэр бүлийн уншлагын танхим"-ын нээлт болно.

Чехийн элчин сайдын яам – Sky plaza – Хурлын “Б” заал

12.00-14.00 цагт: ЕБС-ийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг шинэчлэн сайжруулах ажлын хүрээнд  “Эрүүл мэндийн хичээл”  хасагдаж бусад хичээлтэй   интеграц хийх ажлыг эхлүүлээд байгаа. Энэхүү шийдвэр нь үр дүн муутай, учир дутагдалтай ажил тул залуучуудын эрүүл мэндийн асуудлаар ажилладаг “Youth LEAD” олон улсын байгууллага нь  сэтгүүлчдэд хандан эрүүл мэндийн хичээл ба  “Өсвөр үе залуучуудын эрүүл мэнд, эрсдэлт зан үйлийн талаар хийгдсэн судалгаануудын нэгтгэл тоймыг танилцуулах уулзалтыг зохион байгуулж байна.

ШУА-ийн Нэгдсэн I байрны хурлын зааланд

13.00 цагт: ШУА-ийн Археологийн хүрээлэн “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ–2014” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна.