Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Морин хуурын чуулгын Цагаан сарын тоглолт болно

С.Бадрал, iKon.mn
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Морин хуурын чуулгын Сар шинийн баярыг угтсан “ТОРГОНЫ ХЭЭ” тоглолт болох гэж байна. Энэхүү тоглолтод дан ардын дууны хөгжмийн бүтээл эгшиглэх ажээ. 

Ард түмний урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон ястны эртнээс дуулагдаж ирсэн ардын дуунуудыг дан хөгжмийн бүтээл болгон найруулан тоглох гэж байгаа нь энэ удаагийн тоглолтын онцлог юм.  

Мөн тухайн дууг үндсэн хэллэг, аяар нь тоглуулж, ардын хөгжмөөр хөгжимдөх арга зүйг хадгалах, арвин их өв санг судлан, мартагдаж буй судлагдаагүй дууг нийтэд ил болгон хүргэх, өвлүүлэх зорилготой тайлбарт концерт болох ажээ. 

Тоглолтод

1.    Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” дуурийн-Найрын дуу 
2.    Г.Жамьянгийн найруулга-Дүүжий хуар, Сандуйтай мод 
3.    Буриад ардын дуу Э.Оюунтуяагийн найруулга-Адуушин
4.    Буриад ардын дуу Б.Шинэбаярын найруулга-Рашаантай юмэ
5.    Буриад ардын дуу Д.Түвшинсайханы найруулга-Заян наваа
6.    Дарьганга ардын дуу Д.Түвшинсайханы найруулга-Торгоны хээ
7.    Дарьганга ардын дуу Б.Шинэбаярын найруулга-Алсын газрын зэрэглээ
8.    Барга ардын дуу Н.Жанцанноровын найруулга-Үхэрт хүйтэн хоёр 
9.    Д.Түвшинсайханы найруулга-Баруун монгол дууны цуглуулга
10.    Б.Шаравын найруулга-Говийн жонон
11.    Б.Шаравын найруулга-Халх жонон
12.    М.Дугаржав, Л.Мөрдорж, Э.Оюунтуяа нарын найруулга-Баян монгол
13.    А.Жамбалсүрэн, Ж.Уранцэцэг нарын найруулга-Гоолингоо, Аргагүй амраг

Удирдаач: Д.Түвшинсайхан
Найруулагч: Ц.Батчулуун