Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс ганц ч гадаад хэл мэдэхгүй

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 1 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Билл Гэйтс бол дэлхийн хамгийн том програм үйлдвэрлэлийн компани байгуулж түүгээрээ дэлхийн хамгийн баян хүн болсон нэгэн. Бас дэлхийн хамгийн том буяны үйлстэн гэж болно.

Гэвч Билл Гэйтсд нэг том дутагдал байдаг нь ямар нэг гадаад хэлээр ярьж чаддаггүй явдал гэнэ.

Өчигдөр Гэйтс Америкчуудын нийгмийн Reddit сүлжээнд “Ask me Anything” нэртэй гурав дахь удаагийн хэлэлцүүлэгт орж хүмүүсийн асуултанд хариулжээ.

Тэгэхэд нэг оролцогч түүнээс ямар нэг зүйлд харамсаж явдаг эсэхийг асуусан байна.

Гэйтс “Би одоо болтол ганц ч гадаад хэлээр ярьж чаддаггүйдээ харамсдаг. Би дунд сургуульд байхдаа Латин, Грек хэлний анхан шатны мэдлэг авч байсан нь миний үгсийн санг баяжуулж өгсөн байх. Гэвч би Франц, Араб эсвэл Хятад хэл сурахыг хүсдэг. Одоо болтол сурах цаг гаргахыг хичээж байгаа. Магадгүй илүү амархнаар нь Франц хэлнээс эхлэх байх” гэжээ.

Мөн тэр DuoLingo нэртэй кроудсорсинг платформ ашиглан хэл сурах гэж оролдсон ч удалгүй орхисноо ярьжээ.

Гэйтс Facebook-ын Марк Зукербергийг хангалттай сайн Мандаринаар ярьж сурсныг дурдан сайшаасан байна.

Билл Гэйтсын гадаад хэл сурах эрмэлзлэл нь түүний бизнес, ажил үйлстэй төдийлөн холбоогүй гэнэ.

Учир нь гадаад хэл сурах нь хүний тархинд сайнаар нөлөөлж Алцхаймерын өвчнөөс сэргийлдэг байх магадлалтай аж.

2011 онд хийсэн судалгаагаар Алцхаймерын өвчтэй хэдэн зуун хүний хос хэлтэй хэсэг нь өвчинд дунджаар дөрвөн жилийн хожуу нэрвэгдсэн байжээ.

Мөн 2013 онд хийсэн судалгаагаар 60 настай хүмүүсийн хос хэлтнүүд нь нэг даалгавраас нөгөө рүү шилжихдээ нэг хэлтнүүдээсээ илүү хурдтай байсан байна.

 

Эх сурвалж: LiveScience