Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

ШУТИС-н дэргэд нээлттэй инновацийн лаборатори байгуулагдлаа

С.Бадрал, iKon.mn
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад технологийн инновацийн экосистемийг бүрдүүлж, энтрепренёр соёлыг түгээх зорилготой "OIL" нээлттэй инновацийн лаборатори Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн дэргэд байгуулагдаад байна.

Нээлттэй инновацийн лаборатори нь шинэ санаа гаргагч, хөрөнгө оруулагч, эрдэмтэн судлаачдын уулзвар төв цэг болох зорилготой бөгөөд эхний ээлжинд “Залуу зохион бүтээгч” уралдаан, “Хоньчин робот” төсөл, “Сансар дахь Бидний Мөрөөдөл” нано хиймэл дагуулын төсөл зэрэг технологийн ахисан түвшний санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгохоор ажиллаж байна.

Түүнчлэн, шинэ санаагаа технологи болгон зах зээлд гаргах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй уг лаборатори нь орчин үеийн технологийн хөгжил дэвшил, инновацийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, энэ төрлийн бизнес санаа бүхий төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой сургалт лекцүүдийг зохион байгуулж эхлээд байна.

Тухайлбал, тус лабораториос ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад ажилладаг эрдэмтэн судлаач, багш нарын дунд “Startup weekend” хөтөлбөрийг энэ сарын 9-11-ний өдрүүдэд, мөн “Дээд боловсролын шинэчлэл-либерал урлагийн боловсрол” нээлттэй лекцийг тус тус амжилттай зохион байгуулсан.

Мөн хоёрдугаар сарын 12-нд болох “Залуу зохион бүтээгч” уралдааныг зохион байгуулахтай холбоотойгоор, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг инженерийн мэдлэгтэй болгох зорилготой “Разберри Пай” бичил компьютерийн технологид суурилсан лабораторийн нээлтийг зохион байгуулах гэж байна.

Та бүхэн "OIL" Нээлттэй Инновацийн лабораторийн тухай мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/OILMUST гэсэн фейсбүүк хуудсыг  дагаарай.