Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр" сониноос заавал унших 3 нийтлэл

Өнөөдөр сонин
2015 оны 1 сарын 29
ӨНӨӨДӨР
Зураг зураг

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаар дахь гол нийтлэлүүдийг танилцуулъя.

 

Татварын буцаан олголт

Үүргээ биелүүлсэн иргэн ЭРХЭЭ ЭДЛЭХ БОЛОМЖ 

Татварын алба, хэлтсүүд хөл тавих зайгүй, хүнээр дүүрэх өдрүүд хаяанд ирээд байна.

Хувь хүн өөрийн болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа орон сууц барих, худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний орлогыг албан татвараас чөлөөлөхийг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан байдаг.

Түүнээс гадна албан татвар төлөгч иргэн таны төрсөн болон үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургуульд элсэн суралцаж байгаа бол түүний сургалтын төлбөрийн хэмжээгээр татварын хөнгөлөлт үзүүлэх тухай энэ хуулийн 24 дүгээр зүйлд мөн тэмдэглэсэн нь бий.

Хөнгөлөлт, чөлөөлөлт авахыг хүссэн иргэдийн өргөдлийг харьяалах татварын алба, хэлтэс нь нэгдүгээр сараас авч эхэлдэг ч хоёрдугаар сар гармагц хөл хөдөлгөөн нь улам нэмэгдэж, дугаарлан хонох тохиолдол гарах нь ч цөөнгүй.

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн тоо жил бүр 10 орчим мянгаар нэмэгддэг.

Цалин, хөдөлмөрийн хөлс, үйл ажиллагааны орлого, тэр ч бүү хэл төлбөрт таавар, бооцоот тоглоом, хонжворт сугалаа, спорт тэмцээний гээд өнгөрсөн жилийн бүхий л олз таны орлогод хамаарна.

Гагцхүү эдгээрээсээ хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэн хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой байдгийг энд дурдах илүүц биз. Өөрөөр хэлбэл, татвар төлж үүргээ биелүүлсэн иргэн Танд эрхээ эдлэх боломжийг энэ нэг сар гаруйн хугацаа олгодог юм. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн тоо жил бүр 10 орчим мянгаар нэмэгддэг гэсэн тойм тооцоо бий. 

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу.

 

Занданшуулсан шарилыг 300 саяар худалдахаар тохиролцсон гэв үү

Сонгинохайрхан дүүргийн нутгаас 200 гаруй жилийн настай занданшуулсан шарил олдсон гэх мэдээлэл цахим хуудсуудаар дүүрэн байна. Гэвч үнэндээ уг шарил тус дүүргийн нутгаас олдоогүй аж.

Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг, Баруун баян уулын гудамжинд суух Э-гийн хашаанд хөдөөнөөс шарил авчран нуусан тухай мэдээллийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд авчээ.

Ингээд уг шарилыг эд мөрийн баримтаар хураан авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлэн, тусгай зориулалтын саванд түр хадгалуулж буй гэнэ. Тэдэнд хүлээлгэж өгөхийн өмнө бурханч лам Г.Пүрэвбатыг урьж шарилыг үзүүлжээ. Түүнтэй өчигдөр холбогдоход “Хөдөө явж байна. Занданшуулсан шарилыг үзсэн. Насжилтыг нарийвчлан тогтоосны дараа хэний шарил байж болох талаар дүгнэлтэд хүрэх боломжтой” гээд утас нь салсан юм.

Насжилтыг нарийвчлан тогтоосны дараа хэний шарил байж болох талаар дүгнэлтэд хүрэх боломжтой. Занданшуулсан шарил өндөр үнээр худалдахыг завдсан үйлдлийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж буй бөгөөд түүнийг авчирсан хүнд ямар зүйл ангид зааснаар сэжигтнээр тооцох нь тодорхойгүй байгаа гэнэ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

 

Газрын тос, занарын ӨРСӨЛДӨӨН

Дэлхийн зах зээл дэх “хар алт”-ны байр суурь ганхаж, үнэ нь шалдаа буугаад удав. Сүүлийн долоон сарын хугацаанд гэхэд WTI маркийн нефтийн үнэ 57 хувиар хямдарлаа. Өмнөх оны эцсээр баррель нь 70 ам.доллараас уруудсаар буй уг маркийн нефтийн үнэ “өндийх” төлөв алга.

Энэ сард “Brent” маркийн нефтийн үнэ 2009 оны тавдугаар сараас хойш анх удаа баррель нь 50 “ногоон”-оос хямдраад байгаа. “Goldman Sachs”-ын ерөнхийлөгч Гэри Кон “Газрын тосны үнэ үргэлжлэн буурч, баррель нь 30 ам.доллараас доошилж магадгүй” хэмээн мэдэгдлээ.

Өнгөрсөн зургадугаар сард баррель нь 115 ам.доллараар үнэлэгдэж байсан газрын тосны ханш өчигдөр 47 “ногоон”-той тэнцээд буй нь хямдралын “сүүлчийн цэг” биш бололтой.

“Хар алт”-ны үнийн өсөлтөд цэг тавихад нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар “The Economist” сэтгүүлд “Улс орнуудын эдийн засаг хэврэг байгаагийн зэрэгцээ ОПЕК эрэлтээс давсан газрын тос үйлдвэрлэж байна. Бас нэг гол “буруутан” нь АНУ-ын Хойд Дакота, Техас мужийн газрын тосны үйлдвэрлэгчид юм. Тэд 2010 оноос хойш занарын 20.000 орчим цооног өрөмдөөд байна” хэмээн бичжээ.

Дүгнэж хэлбэл, АНУ-ын занарын хувьсгал “хар алт”-ыг ийн шахаж буй хэрэг. Иймээс ч Саудын Араб, ОХУ сандарч, “занарын эрин”, “занарын тэсрэлт” гэдэг үг “хар алт”-наас тод сонсогдож эхэллээ. АНУ занарынхаа ачаар 2020 он гэхэд газрын тос импортлохгүй, бусад орноос хараат бус болох зорилт тавьжээ. Газрын тосны хамгийн том худалдан авагч дотоодоос хэрэгцээгээ хангаад эхэлбэл уг таваарын эрэлт үлэмж хэмжээгээр хумигдана гэсэн үг.

Үргэлжлэлийг mongolnews.mn дарж уншина уу.

Зураг