Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Элон Маскын зорилго: дахин ашиглагдах пуужин

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 1 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Space X компани саяхан Google компаниас нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт авч төслөө санхүүжүүлэхээр болсон.

Үүсгэн байгуулагч Элон Маскын мөрөөдөл бол сансрын олон дахин ашиглагдах пуужин бүтээх. Одоогоор пуужинг нэг л удаа ашигладаг тул сансарт аялах зардал маш өндөр болдог. Тэгвэл энэ төсөл амжилттай хэрэгжвэл сансарт аялах зардал асар ихээр хэмнэгдэж ердийн хүмүүс сансарт жуулчлах боломжтой болох юм.

Саяхан Space X компани энэ санаагаа дүрсэлсэн видео танилцуулга бүтээжээ. Видеонд пуужингууд нь хэрхэн хөлгийг сансарт хүргээд буцан дэлхий дээр газардаж байгааг харуулсан байна.

Дүрснээс харахад систем нь гурван хөөргөгч пуужингээс бүрдэх ба сансарт гаргасны дараа хоёр нь хөлгөөс салж буцаад дэлхий рүү бууна. Харин үлдсэн нэг нь хөлгийг тойрог замд оруулсны дараа мөн салж дэлхийд газардах аж.

Өмнө нь энэ санаагаа бодитоор хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтсэн юм.

Пуужингууд нь газардах тавцандаа хүрсэн ч хэт хүчтэй бууснаас болж эвдэрчээ.

 
Эх сурвалж: Mashable