Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Цаатан иргэдийн амьдралын түвшинг сайжруулах талаар хэлэлцлээ

С.Бадрал, iKon.mn
2015 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

“Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр”-ийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журмыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаалаар батлан хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах Үндэсний зөвлөлийг байгуулсан билээ. 

Энэхүү Үндэсний зөвлөлийн даргаар ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ахлан ажилладаг бөгөөд энэ сарын 27-ны өдөр хурлыг удирдан хуралдуулжээ. 

Тус хурлаар  гишүүдэд Хүнс, хөдөө аж ахуйн яамны МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг 2014 оны хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын тайлан, 2015 онд хийхээр төлөвлөсөн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулсан байна. 

Хуралд оролцсон гишүүдээс 2015 оны төлөвлөгөөнд цаатан иргэдийн хөгжлийн санг бий болгох, цаатан иргэдийг амьдрах ухааны сургалтанд хамруулах тал дээр сангийн эх үүсвэрийг бий болгоход төрийн байгууллага нь дэмжлэг үзүүлэх, 2015 онд Хөвсгөл аймагт зохион байгуулагдах “Мөсний баяр”-т  цаатан иргэдийг оролцуулж тэдний ахуйн соёл, зан заншлыг уг үйл ажиллагаанд сурталчлах буюу тул ангуурын аялал жуулчлалд цаатан иргэдийг оролцуулах гэсэн заалтуудыг тус тус төлөвлөгөөнд нэмж тусгахаар боллоо.

Үндэсний зөвлөлийнхөн 2015 оны нэгдүгээр улиралд дараагийн хурлаа зохион байгуулах ба уг хуралд Төрийн бус байгууллагуудыг оролцуулан тэдний санаа бодлыг солилцох юм.