Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхий хууль боловсруулж бизнес хийгээд байна уу?

Ж.Өнөржаргал
2015 оны 1 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-ын Намрын чуулган зав­сарлахад цөөхөн хэ­дэн хоног үлдээд байна. Мон­гол түмний уламжлалт Сар шинийн баяраас өмнө завсарлах уч­раас парламент энэ өдрүүдэд тун зав­гүй хуралдаж байна.

Жилийн жилд Хавар, Намрын чуулганаар сан­дал суудлын хэрүүл хэлэлцэж, хэ­лэлцэх дараалал үүсгэсэн хуу­лийн төслүүд тоосонд дарагдан да­раагийн чуулган эхлэхэд да­раалалд орохоо хүлээн үлддэг би­чигдээгүй хуультай. 

Тиймээс энэ жишгийг халж, өнөө жилийн Нам­рын чуулганыг арай үр дүнтэй байл­гах гэж улстөрчид хэрэндээ л хичээж байгаа бололтой. Энэ нам­рын чуулган урьд өмнөх ху­ралдаануудаас харьцангуй ачаалал их­тэй, улстөржилт их байсан гэж хэлж болно.

Нам эвс­лүүд нэгдэж нийлэх талаар ярьж, Зас­гийн газар шинээр бүрдсэн, амаргүй цаг үеийн төсөв батлах, тодотгох асуу­дал хамгийн их хугацаа авав. 

Үүний үр дүнд жил дамжиж бараг хоёр жил гаруй хугацаанд хүлээлт үүс­гэсэн хуулийн төслүүд дахиад л гурав дөрвөн сараар хойшилж, Хав­рын чуулганаар батлагдах нөх­цөл байдал үүсч байна.

Уг нь УИХ хэлэлцэх асуудлаа тов­ло­сон да­рааллын дагуу баталж, хэлэл­цүүл­гийн шатанд байгаа хуулийн төс­лүүдээ батлаад явчихдаг бол нэлээд олон хуулийн төсөл ба­талж амжина. Харамсалтай нь хэ­лэл­цэх хуулийн төсөл гэхээс илүү улс төрийн сандал суудал, ан­хаарал татсан нэг хуулийн төс­лийг эргэж тойрон хэрэлдсээр ху­гацаа нь дуусчихдаг учраас пар­ламент үр дүнгүй хуралддаг гэж ха­рагдаад байгаа хэрэг. 

Нөгөө та­лаар УИХ-ын гишүүдийн өргөн барь­сан хууль, Засгийн газар, яам агент­лагийн өргөн барьсан хууль яг ижилхэн зүйл заалттай, ижил утга агуулгатай байгаа асуудлыг хөн­дөх цаг нь болжээ. Улстөрчид УИХ-аас жилдээ хууль санаачлах, сурталчлах мөнгө гэж тус бүр 10, 10 сая төгрөг авдаг.

Энэ мөнгийг захиран зарцуулах эрх нь мэдээж хуулийн төсөл бо­ловс­руулж өргөн барьсан уу, хууль сурталчлаж байна уу гэдгээс шалтгаалдаг. Тиймээс болсон болоогүй түү­хий хуулийн төсөл өргөн барь­даг асуудал гарсаар байгаа юм. Ойрын жишээ дурьдая. УИХ-ын гишүүн Я.Содбаатар оны өмнөхөн Ху­далдааны тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлж байв. 

Хуулийн төслийн талаар хэ­лэлцүүлэг зохион байгуулж, энэ сал­барт ажилладаг хүмүүстэй Тус­гаар тогтнолын ордонд уулзаж, тэ­рүү­хэн хавьдаа л хүлээлт үү­с­гэсэн хуулийн төсөл өргөн барь­сан ги­шүүнээр нэрлэгдэж бай­лаа. Гэсэн ч тав зургаан сар бол­чи­хоод бай­хад өнөөх хуулийн төс­лийг нь УИХ хэлэлцсэнгүй.

Ги­шүүдийн боловс­руул­сан хуулийн тө­сөл өөр нэг ги­шүүний хуулийн тө­сөлтэй дав­хацдаг тохиолдол биш­гүй олон гарч байна.

Харин Аж үйлд­вэрийн яам энэ хуулийн төс­лийг боловсруулж байгаа юм бай­на. Хуулийн төслийн ерөнхий үзэл баримтлал нь яг ижилхэн. Хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн хүмүүс нь харин яамны хуулийн хэлтсийн ажилчид. Харин Я.Содбаатар ги­шүүний хувьд хууль санаачилсан УИХ-ын даргад өргөн барьсан, тэ­гээд л болоо. 

Өөр нэг жишээ нь, Сог­тууруулах ундааны хяналтын ту­хай хууль. Уг хуулийн төслөөр УИХ-ын эмэгтэй гишүүд тэр дундаа Л.Эр­дэнэчимэг гишүүн бүтэн жил шоу хийснийг та бүхэн мэдэж бай­гаа. Нэг жилийн хугацаанд ху­далдаа эрхлэгчид, импортлогч, ар­хины үйлдвэрийн эзэд, иргэдээр хэ­лэлцүүлсэн хуулийн төслийг өн­гөрөгч оны арваннэгдүгээр сард сүр дуулиантайгаар УИХ-ын дар­гад өргөн мэдүүлсэн билээ. 

Гэ­­тэл Хууль зүйн яамнаас өнөөх хуу­лийн төслийг нь ганц нэг заал­тыг нь өөрчлөн боловсруулж энэ сарын 20-нд Засгийн газарт өр­гөн мэдүүлчихэв. УИХ-ын ги­шүүд хоёр хуулийн төсөл дээ­рээ толгой нь эргэчихсэн явах жишээтэй.

Хууль зүйн яам Өр­шөөлийн хуу­лийн төсөл өргөн мэ­дүү­лэ­хээс өм­нө УИХ-ын гишүүн Ц.Оюун­баа­тар Өршөөлийн тухай хуулийн төс­лийг өргөн мэдүүлсэн байдаг. Одоо хоёр хуулийн төслийг нэгт­гэж хэлэлцэх үү, эсвэл тус тусад нь хэ­лэлцэх үү гэдгээ мэдэхгүйгээс өр­шөөл үзүүлэх тухай хуулийн тө­сөл дахиад л хойшиллоо. Намрын чуул­ган батлахгүй гэдэг нь ч тодорхой болж байх шиг. 

УИХ-ын гишүүн Г.Уян­га Барьцаалан зээлдүүлэх ту­хай хуулийн төслийг батлуулна гэж өнгөрсөн зуны турш ломбард хэсч, лангуу түрээслэгчидтэй уулз­сан ч өнөөх хуулийн төслийг нь Зас­гийн газраас өргөн барина гэх. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Там­хины хяналтын тухай хуулийн төс­лийг батлуулсны дараа Там­хины хяналтын тухай хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулах хоёр ч хуу­лийн төсөл өргөн барьсан. Ганц­хан заалтыг өөрчлөх хоёр хуу­лийг нэгтгээд нэг өдрийн ха­гаст ярилцаад шийдэж болох ч хэ­лэлцэх гэж дуншсаар мөн л тав, зур­гаан сар болчихлоо. 

Энэ мэтээр гишүүдээс өргөн барьсан хуулийг яамнаас давхар боловсруулдаг. Ги­шүүдийн боловс­руул­сан хуулийн тө­сөл өөр нэг ги­шүүний хуулийн тө­сөлтэй дав­хацдаг тохиолдол биш­гүй олон гарч байна. Бүтэн хоёр жилийн турш хэрүүл үүсгэсэн Гэмт хэр­гийн тухай хуульд тусгагд­сан ганцхан заалтыг салгаж О.Баа­санхүү гишүүн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ту­хай хуу­лийн төслийг өргөн барьж байс­ныг нь энд сануулахад илүү­дэх­гүй биз. 

Хуулийн төслийг дутуу ду­лимаг өргөн барьдаг, түүнийх нь алдаа мадгийг яам засч оруулж ир­дэг.

Зөвхөн сүүлийн нэг жи­лийн хугацаанд давхардаж өр­гөн барьсан хуулийн төслүүдээс цу­хас дурьдахад ийм байна. Тэт­гэв­рийн зөрүүг арилгах Нийгмийн даат­галын тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах хуулийн төс­лийн зүйл заалт нь ижил, зарч­мын хувьд ялгаагүй байгаа уч­раас хамтад нь хэлэлцээд явах асууд­лаас болж С.Эрдэнэ сайд 2012 онд хур­лаа орхин гарч байсан түүх ч бий. 

Үүнээс гадна хуулийн төс­лийг түүхий боловсруулдаг байд­лаас болж эргэж буцах, дахин өөр зүйл заалт оруулж ирэх асуудал хууль гацах нэг шалтгаан болж байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газрын үед “ЭЗЭН-100” хөтөлбөр боловсруулж энэ хүрээнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуу­лийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан байдаг. 

Ха­рамсалтай нь зарим нэг зүйл заал­тыг март­чихсан учраас хуу­лийн төс­лийг бу­цаан татаж, Эдийн засгийн өр­шөөл үзүүлэх ту­хай хуулийн төсөл болгон засч оруулж ирсэн. Мөн 2015 оны төсвийн тодотголын үеэр өрийн босгыг нэмэгдүүлэх ту­хай хуу­лийн төслийг хэд хэдэн удаа эгүү­лэн татаж, буцааж оруулж ир­сэн.

2015 оны төсвийн то­дот­го­лыг мөн л эгүүлэн татаж, эр­гүүлж оруулж ирэх зэргээр хагас ду­­туу боловсруулсан асуудлаас үүдэж хуулийн батлагдах хугацаа хой­­шилдог нөхцөл байдал бий бо­лоод байна. 

Энэ бүхэндээ улс­төрчид маань дүгнэлт хийх цаг нь болжээ. Хуулийн төсөл боловср­уул­сан, өргөн барьсан нэр зүүж бай­вал төрийн ажил удаашрах, хүнд­­рэл үүсэх нь хамаагүй гэсэн хайх­рамжгүй байдлаасаа гармаар бай­на. Хуулийн төслийг дутуу ду­лимаг өргөн барьдаг, түүнийх нь алдаа мадгийг яам засч оруулж ир­дэг. УИХ-ын гишүүд өргөн барьс­ныхаа төлөө улсаас 20, 30 саяар нь мөнгө авч байдаг цалгар назгай байд­лыг засч залруулах хэрэгтэй байна.

Хууль зүйн яам Хуулийн ту­хай хуулийн төсөл гэдгийг өргөн ба­рихдаа энэ мэт асуудлыг тусгаж өг­сөн гэнэ лээ. Хуулийн төсөл хэдэн хэлэлцүүлэг давж, хэрхэн боловсруулагдаж ямар үе шатаар УИХ-д очих ёстой вэ гэдгийг тус­гасан хуулийн төсөл элдэв улс­төржилтгүйгээр батлагдвал хууль ба­талж тоглодог, түүнийхээ тө­лөө мөнгө авдаг улстөрчдөд бага ч гэ­сэн цензур тогтооно гэж найдъя. Хуу­лийг улстөрчид өөрс­дөө гууль бол­годог нь энэ мэт жи­шээгээр нотлогдож байна.

Зураг