Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй болсон ОЮУТНУУД алагдсан гэв

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 1 сарын 28
www.ikon.mn
Зураг зураг

Дөрвөн сарын өмнө Мексикт сураггүй болсон 43 оюутныг алагдсан гэж тус улсын эрх баригчдын зүгээс албан ёсоор мэдээллээ.

Энэ хэрэгтэй холбоотойгоор 99 хүнийг баривчилсан гэдгийг Мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Одоогоор хууль хяналтынхан эдгээр хүмүүсээс хэдэн зуун мэдүүлэг, нотлох баримт олж аваад байгаа аж.

Амиа алдсан 43 оюутныг хороосныхоо дараа шатааж Сан Хуан голд үнсийг нь хаясан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад ямар ч эргэлзээгүйгээр батлагдаж, логик үндэслэлтэйгээр тогтоогдсон гэдгийг тус улсын Ерөнхий прокурор Мурилло Карам онцолжээ. 

Цогцсуудыг маш өндөр буюу цельсийн 1600 хэмд шатаасан тул ДНХ-ийн мэдээлэл авах боломжгүй болсон байна. 

Есдүгээр сард Мексикийн Игуала хотын багшийн сургуулийн оюутнууд жагсаал хийгээд буцаж явахдаа халдлагад өртөж зургаан оюутан газар дээрээ нас барж, 43 оюутан ор сураггүй алга болсон билээ. 

Энэ хэрэгтэй холбоотойгоор Игуала хотын дарга Хосе Луис болон холбогдох хүмүүсийг баривчилсан ч хэрэг өдийг хүртэл тодорхой бус байсан юм. 

 

Эх сурвалж: CNN