Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн онд хорих ангиудад 23 гэмт хэрэг гарчээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсээс нийслэл, дүүргийн прокурорын газруудын харьяа хорих анги болон баривчлах байрнуудад 2014 онд гарсан гэмт хэргийн талаарх судалгааг хийсэн байна.

Судалгаагаар дүүргийн прокурорын газруудын хяналтын харъяа хорих ангиудад нийтдээ 23 гэмт хэрэг гарчээ

Дээрх гэмт хэргүүдийг ангилж үзвэл хүнд гэмт хэрэг тав, хүндэвтэр гэмт хэрэг 11, хөнгөн гэмт хэрэг долоо гарсан байна. Эдгээрээс долоон хэргийг хэрэгсэхгүй болгож, есөн хэргийг шүүхээр шийдвэрлэж, зургаа нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж, нэг хэрэг шүүхийн шатанд шийдвэрлэгдээгүй байгаа аж.

Хорих ангиудад гарсан дээрх гэмт хэргүүд нь ялтны харуул хамгаалалтанд тавих хяналт сул, шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ажлын хариуцлага хангалтгүй, ялтны дунд зохиох сургалт, хүмүүжил, нийгэмшүүлэх ажил шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаатай холбоотой ажээ.