Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Буудайн тонн тутамд 70 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо

Х.Алтанзагас, iKon.mn
2015 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Төрөөс стратегийн таримал болох улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2007 оноос улсад болон гурилын үйлдвэрт стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудай нийлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгож эхэлсэн.

Үүний үр дүнд сүүлийн зургаан жил дараалан нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэж, 13.2-16.9 цн-т хүрчээ

Мөн техник, тоног төхөөрөмж, үрийн шинэчлэл эрчимтэй хийгдэж, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээ төлөвшиж, хураан авч байгаа ургацын чанар сайжирч байгаа.

Энэ жилийн хувьд тариаланчдаас дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн улаанбуудайн тн тутамд 70 мянган төгрөгийн урамшуулал олгохоор Засгийн газрын энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэжээ.