Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутны ТЭТГЭЛЭГ АВАХ журмыг шинэчиллээ

Б.Ану
2015 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Оюутнуудад хавтгайруулан олгодог тэтгэлэг буюу 70 мянган төгрөгийг сурлагын өндөр шаардлага хангасанд нь өгч байх тухай санаачлагыг Засгийн газар гаргасан. 

Энэхүү саналыг Монголын Оюутны холбоо ч дэмжээд байгаа билээ. 

Тиймээс Засгийн газрын ээлжит хуралдаанаар  “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулсан байна. 

 Өөрчлөлтөд сурлагын голч дүнг дараах байдлаар өсгөжээ.

Үндэсний тэтгэлэг :

  1. Баклаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй гэж
  2. Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн баклаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй гэж
  3. Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж

Урамшууллын тэтгэлэг:

  1. 50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш 
     
  2. 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магисрант, доктрантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн байна.

“Сургалтын байгууллага суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж журамд өөрчлөлт оруулжээ.