Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Лүндээжанцан: Багшийнхаа өвд тулгуурлаж бичсэн номоор нэрэмжит шагналыг нь авлаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Б.Чимэдийн нэрэмжит шагналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хувиарлалт” бүтээлд олголоо.

Б.Чимэдийн нэрэмжит 2015 оны Монгол Улсын Их хурлын шагналыг анх удаа олгож байгаа юм.

Монгол төрийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимэдийг мөнхжүүлэх зорилгоор уг  шагналыг бий болгожээ. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Би их азтай хүн.

 “Төрийн эрх мэдлийн хувиарлалт” ном маань шагнал хүртсэнд баяртай байна.

1975 онд Б.Чимэд гэдэг багшаар Шүүх прокурорын зохион байгуулалт гэдэг хичээл заалгаснаас хойш гарынх нь шавь болсон.

Миний 40 жилийн хөдөлмөр 20 гаруй ном байна. Тэр дотроос “Төрийн эрх мэдлийн хувиарлалт” ном маань шагнал хүртсэнд баяртай байна. 

Б.Чимэд багшаар хичээлийг нь заалгаад, хамтарч ажиллаад, эрдмийнхээ ажлыг удирдуулж байлаа. Нэг үгээр хэлбэл, багшийнхаа заавраар, багшийнхаа өвд тулгуурлаж бичсэн номоороо өөрийнх  нь шагналыг авлаа.

Багшийнхаа нэрэмжит анхны шагналын эзэн болсон би их азтай хүн юм. Миний хамтран зүтгэгч Ардын их хурлын депутатууд, Улсын бага хурлынхны гавьяа гэж бодож байна” гэсэн юм. 

Уг шагналыг гардуулсан УИХ-ын дарга З.Энхболд “Хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, Үндсэн хуулийн болон төр эрх зүйн чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлийг хөхүүлэн дэмжих, эрдэмтэн судлаачдын тоог нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын шагналыг бий болгосон.

Энэхүү шагналаа Энэ хүний монгол төрийн хууль тогтоох  эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэдийн оруулсан хувь нэмэр үнэлэж баршгүй.

Тийм ч учраас УИХ-ын шагналаа Б.Чимэдийн нэрэмжит болголоо.

Энэ жил УИХ-ын тамгын газарт Д.Лүндээжанцан, н.Дашням, н.Мөнхсайхан, н.Өлзийсайхан, н.Гангабаатар нарын эрдэмтэн судлаачид бүтээлээ ирүүлснээс Монгол Улсын гавьяат хуульч Д.Лүндээжанцангийн “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хувиарлалт” бүтээл шалгарч анхны эзэн боллоо.

Дараа жилүүдэд энэ шагналын төлөөх өрсөлдөөн улам нэмэгдэж, бүр илүү сайн бүтээлүүд гарахыг ерөөе” гэв.