Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

О.Амгаланбаатар: Би газрын даргаа зодоогүй

Б.Тогтох
2015 оны 1 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг

“Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Амартүвшинтэй ам зөрөлдөн, улмаар хэвтэрт ортол нь зоджээ. Улсын сайн малчин тодруулахаас үүдэлтэй энэхүү маргаанаас үүдсэн маргаан зодоон болж, улмаар тэр хүний хамар амнаас нь цус гарч эмнэлэгт хүргэгдсэн байна” гэх мэдээлэл өчигдөр цахим сайтуудаар тавигдсан юм. Энэхүү мэдээлэл үнэн эсэхийг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатараас тодрууллаа. 

-Сайхан өвөлжиж байна уу. Таны талаар таагүй мэдээлэл гараад байна уншсан уу? 

-Сайхан өвөлжиж байна. Тий­м үү, ямар мэдээлэл юм бол. 

-Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаа хэвтэрт ортол нь зодсон гэх мэдээлэл? 

-Хүнийг хэвтэрт ортол нь зод­чихсон бол ар гэрийнхэн гомдол гар­гана даа. Ядахдаа л миний та­лаар цагдаад мэдэгдэл очих байл­гүй дээ. Тийм зүйл ерөөсөө бо­лоогүй. 

Хүнийг хэвтэрт ортол нь зод­чихсон бол ар гэрийнхэн гомдол гар­гана.

-Засаг даргын зөвлөлийн ху­рал дээр маргаан үүссэн юм биш үү? 

-Тийм зүйл ерөөсөө болоогүй. Ах нь тэгж хүн амьтан зодож нү­дэж явдаг хүн биш. Тийм ёс зүй ч байхгүй. Өглөө нарийн бичгийн дарга маань ийм мэдээлэл гарлаа гэж надад хэлсэн.

Би тэр тавьсан сайтуудыг шүүхэд өгнө. Шударга ажиллах ёстой. Эсвэл миний эс­рэг зохион байгуулалттай сур­тал­чилгаа явуулаад байна уу. Эс­вэл намайг үнэгүй сурталчлаад бай­на уу /инээв/. Ерөөсөө зо­доон цо­хион, маргаан болоогүй гэд­гийг л хэлчихье.

Зураг