Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

СЗХ-ны даргаар З.Нарантуяаг томиллоо

ikon.mn
2014 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы үдээс хойших  хуралдаанаар Санхүүгийн Зохицуулах Хорооны даргаар З.Нарантуяаг томиллоо.

Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайханыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонх дэмжсэн юм.

Мөн тус хорооны орон тооны гишүүнээр Х.Бум-Эрдэнэ, Э.Батболд, орон тооны бус гишүүнээр Ж.Цэдэнрагчаа, Д.Ганбат нарыг томиллоо.

 

Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга З.Нарантуяагийн товч намтар

Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигч З.Нарантуяа нь 1984-1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг хуульч, эрхзүйч мэргэжлээр, 1997-1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр тус тус суралцан төгссөн байна.

1995 онд Эрхүү хотын Улсын их сургуульд эрх зүйн магистр, 2004-2005 онд АНУ-ын Нью Иорк хотод Колумбын их сургуулийн Олон улсын сургуульд олон улсын эдийн засгийн ухааны магистр цолыг тус тус хамгаалжээ.

З.Нарантуяа нь 1992-2006 онд Төв банк /Монголбанк/-нд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирлаар, 2006-2010 онд “Монгол шуудан” банкны дэд захирал, “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор, 2011-2012 онд “Парита энд Партнерс” хууль, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд 2012 оноос УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж иржээ.