Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Загалмайлсан эцэг: II ангийн хэн ч анзаараагүй 8 баримт

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 20
iKon.MN

Одоогоос яг дөчин жилийн өмнө буюу 1974 оны 12 сарын 20-нд “Загалмайлсан эцэг” киноны хоёрдугаар анги гарч байлаа.

Нэгдүгээр ангийг гарснаас хоёр жилийн дараа гарсан энэ анги нь бүх цаг үеийн хамгийн шилдэг үргэлжлэлд тооцогддог.

Зарим хүмүүс нэгдүгээр ангиа ч давж гарсан гэж үздэг. 1990 онд гарсан гурав дахь анги нь ч ийм амжилттай болж байгаагүй гэдэг.

Хоёр дахь ангид Майкл Корлеони буюу Аль Пачино гол дүрд тоглодог. Тэр гэр бүлийн бизнесээ тэр үед шинэ брэнд болж байсан Лас Вегас руу өргөтгөж байгаа тухай өгүүлдэг юм.

Кинонд мөн 1900-аад оны дурсамж хэсгүүд гарах ба тэр хэсэгт залуу Вито Корлеонигийн хүчээ авч байгаа түүхийг харуулна. Түүний дүрд тухайн үедээ бага танигдсан байсан жүжигчин Роберт Де Ниро тоглодог. Харин нэгдүгээр анги дээр Вито Корлеонид домогт Мэрлон Брандо тоглодог билээ.

40 жилийн ойд нь зориулж уг ангийн, хүмүүс төдийлөн сайн мэддэггүй найман баримтыг хүргэж байна.

 

  • Де Нирогийн арга барил
 

Дүрдээ бэлдэхийн тулд Де Ниро Сицилид амьдарч тэндэхийн Итали аялгыг сурсан гэдэг. Кинон дахь Де Нирогийн харилцан яриа бүр жинхэнэ Сицили аялгатай байдаг.

  • Нэгдүгээр ангид Де Ниро тоглох шахжээ

Эхний анги дээр Де Ниро Сонни Корлеонигийн дүрд шалгуулж байжээ. Де Нирогийн дүр шалгаруулалтад оролцож байгаа дүрс одоог хүртэл хадгалагдаж байдаг. Гэвч эцэстээ Соннигийн дүрд Жэймс Каан тоглохоор болсон юм.

  • Брэндо болон Де Нирогийн хамаарал
 

Брэндо болон Де Ниро нар нэг дүрээс хоёр тусдаа Оскар авсан түүхэн дэх цорын ганц тохиолдол. Анхны ангиас Брэндо “Шилдэг жүжигчин” авч байсан бол хоёрдугаар ангид тоглосон дүрээрээ Де Ниро “Шилдэг туслах дүр” авч байжээ.

  • Оскар хоёрдугаар ангиудад дургүй

Загалмайлсан эцгийн хоёрдугаар анги Оскарын Шилдэг Зураглал шагналыг авч байсан. Энэ нь Оскарын түүхэн дэх анхны хоёрдугаар ангид өгсөн шагнал байв. Энэ амжилт 2004 он хүртэл цор ганц амжилт байсан бол дараа нь “Бөгжний эзэн” киноны “Хаан эргэж ирсэн нь” анги хоёр дахийг нь авсан юм.

  • Мартин Скорсез уг ангийн найруулагч болох гэж байв

 

 

Коппола хоёр дахь ангийг найруулах дургүй байжээ. Учир нь эхний анги дээр тэр Парамонт кино компанитай үл ойлголцолд хүрээд байсан юм. Тэр үед Коппола өөрөөсөө зайлуулж Мартин Скорсезийг зааж өгч байсан гэдэг.

  • Пачинод татгалзахын аргагүй санал тавьсан

 

 

Хоёрдугаар анги дээр Аль Пачино 600,000 доллар авчээ. Тухайн үедээ энэ нь маш том дүн байсан нь нэгдүгээр анги дээр тэр 35,000 доллар авч байснаас харагддаг. Үүгээр хоёрхон жилийн хугацаанд Пачиногийн үнэ хэр өссөн нь харагдаж байна.

  • Шилдэг зохиолын шагнал авсан нь сонирхолтой

Хоёрдугаар анги Оскарын Шилдэг Зохиолын шагнал авч байв. Үнэндээ зохиолын тал нь зөвхөн уг кинонд зориулагдан цоо шинээр бичигдсэн гэдэг. Вито Корлеонигийн түүх Марио Пюзогийн 1969 онд бичсэн “Загалмайлсан эцгийн тууж” номных бол Майкл Корлеонигийн түүхийг зөвхөн энэ кинонд зориулж бичсэн юм.

  • Хоёрдугаар ангийг бараг шалгаж үзэлгүй гаргасан

Копполагийн сүүлд дурссанаар хоёрдугаар ангийг дэлгэцэнд гарах хүртэл сайн шалгаж үзэж чадаагүй гэнэ. Майкл Корлеонигийн түүхийг Вито Корлеонигийн дурсамжтай зөв холбохын тулд маш их цагийг эвлүүлэх ажилд зарцуулжээ. Коппола болон эвлүүлэгчид дэлгэцэнд гарах хүртэл үүн дээр толгой өндийлгүй ажиллаж байсан гэнэ.

 

Эх сурвалж: ABCnews