Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өрхийн эмч нарыг чадавхижуулна

Монголын мэдээ
2014 оны 12 сарын 20
Монголын мэдээ
Зураг зураг

БНСУ-ын “Рафаел Интернэйшнл” ТББ, ЭМХТ хамтран “Төгсөлтийн дараах тасралтгүй сургалт” төслийг Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Улмаар төслийн эхний үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөжээ. Энэхүү төсөл нь БНСУ-ын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл юм.

 Өрхийн эмч нарыг чадавхижуулах сургалтууд үргэлжлэн хэрэгжих юм. 

Төслийн эхний үе шат амжилттай хэрэгжсэн тул хоёр дахь үе шатыг 2015-2017 онд хэрэгжүүлэхээр ЭМХТ-ийн зүгээс хүсэлт тавьжээ.

Энэ дагуу БНСУ-ын талаас төслөө үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр болоод байна. “Төгсөлтийн дараах тасралтгүй сургалт” төслийн II дахь үе шатанд дээрх хоёр дүүргийн өрхийн эмч нарыг чадавхижуулах сургалтууд үргэлжлэн хэрэгжих юм.

Түүнчлэн 2014 оны сургалт зөвхөн нийслэл, дүүргийн эмнэлгүүдийн эмч нарыг сургагч багшаар бэлтгэж байсан бол 2015 оны төслийн үйл ажиллагаа хөдөө орон нутаг руу чиглэн Дархан Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газрын эмч нарыг хамруулахаар төлөвлөж үйл ажиллагаагаа энэ сарын 08-ны өдрөөс эхлүүллээ.

Ингэснээр төгсөлтийн дараах сургалтыг орон нутагт ажлын байран дээр байгууллагын соёлын сургалттай хамтатган явуулах боломж бүрдэж байгаа юм.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монголын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо олон улсын жишигт хүрэх бөгөөд эмнэлгийн шатлал хоорондын хамтын ажиллагаа сайжирна гэж үзэж байна.

Төслөөр

  • Дархан Уул
  • Орхон
  • Сэлэнгэ
  • Булган аймгуудын эмч, мэргэжилтнүүд бэлтгэгдэх бөгөөд бэлтгэгдсэн багш нар сумдын эмнэлгийг давхар чадавхижуулах боломжтой болж байгаа юм.

Эдгээр үйл ажиллагаануудын үр дүнд анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгүүд иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэх тал дээр дэвшил гарч эмч, мэргэжилтнүүдийн мэддэг, ханддага сайжрах юм.

Үүнээс гадна энэхүү төслийн хүрээнд оношлогоо эмчилгээний дэвшилтэт арга барилаас суралцах сургалтууд БНСУ-ын эмнэлгүүд дээр зохион байгуулагдах тохиролцоонд ч хүрээд байна.

 

Зураг