Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхбаатар: Монголын бокс уналтад ороод байна

Л.Хэрлэн
2014 оны 12 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг

AIBA-гийн гурван одтой дасгалжуулагч Л. Энхбаатартай ярилцлаа.

-Та боксын эмэгтэйчүүдийн шигшээ багаас хөөгдөөд байгаа ОУХМ О.Сувд-Эрдэнэ, М.Нандинцэцэг, Э.Ундрам нарын анхны багш, дасгалжуулагч юм байна. Шавь нарынхаа тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ тухай сэтгүүлчид их асуух юм. Заримд нь хариулсан шүү дээ, хэвлэлээр гарсан байх. Нэгэнт үгээ хэлсэн болохоор дахин давтан яриад баймааргүй байна.

-Эмэгтэй хүний хувьд зориг гаргаж, бас эрсдэл үүрч тулааны хүнд спортод хүч үзэж яваа тэр хэдэн охиныг буруутгаад байна шүү дээ. Тэгээд ч анхны багш, дасгалжуулагчийнх нь хувьд та ярихгүй бол өөр хэн хэлнэ гэж?

-Ер нь бол сэтгэл эмзэглүүлсэн асуудал болж байгаа нь үнэн. Би өмнө нь хэлсэн дээ, боксын спортыг хөгжүүлж, тэр дотроо эмэгтэй боксчдыг гаргаж ирэх гэж хэчнээн жилийн хүч хөдөлмөр зарцуулчихаад нэг дасгалжуулагчийн хүсэлтээр шигшээ багаас хөөнө гэдэг харамсалтай.

Энэ бол зөвхөн тэр хэдэн тамирчин, дасгалжуулагч миний биш ерөөс Монголын боксын спортын хамт олон, өмнө явж ирсэн холбоод, шигшээ багийнхан, одоо ажиллаж байгаа олон багш, дасгалжуулагчийн хүч хөдөлмөрийг үгүйсгэж байгаа асуудал.

-Эмэгтэй боксчдыг бэлтгэж эхэлсэн түүхээс хуваалцахгүй юу?

-Манайд анх 2000 оноос энд тэндхийн боксын клубт ганц нэг эмэгтэй хүүхэд хичээллэж эхэлсэн. 2006 оноос тэднийг манай нэг гавьяат дасгалжуулагч багш цуглуулж хичээллүүлсэн. Харамсалтай нь тэмцээнд авч яваад ялагдангуут нь рингэн дээр хэл амаар доромжлон бөгс рүү нь өшиглөөд хөөгөөд явуулчихсан.

Эмэгтэй боксыг үндсээр нь байхгүй болгосон. 2008 онд Монголын боксын холбооны Ерөнхийлөгчөөр ахиллаж байсан Д.Цогбаатар, нарийн бичгийн дарга байсан Т.Үйтүмэн, Ц.Нандигжав нар надад “Чиний удирдлагад хэдэн эмэгтэй хүүхэд боксоор хичээллэдэг юм байна. Эмэгтэй тамирчдыг нэгтгэж зангидаач” гэсэн санал тавьснаар энд тэндхийн клубүүдэд ганц нэгээр хичээллэж байсан охидыг цуглуулсан. Жаахан хүүхдүүд энд тэндээс ирсэн дээ.

Бид 2008 онд цуглаад бэлтгэл хйисэн ч тэр жилээ Энэтхэгт болсон Аэийн аваргын тэмцээнээс Ц.Цэрэнчимэг маань хүрэл медаль авч.

Хятадад зохиогдсон дэлхийн аваргын тэмцээнд шагналт тавдугаар байрт орж, түүнээс хойш найман эмэгтэй боксчдын амжилт тасралтгүй өссөн.

Манайд үнэхээр авьяастай, ур чадвартай дасгалжуулагчид бий.

2010 оны Азийн аваргаас М.Нандинцэцэг мөнгө, Б.Одмаа хүрэл медаль хүртсэн.

Мөн тэр ондоо Гуанжоуд болсон Азийн наадмаас Э.Ундрам анхны мөнгөн медалийг авчирсан. Нутагтаа болсон Азийн аваргын тэмцээнээс хоёр алт хоёр хүрэл медаль авч багаараа гуравдугаар байрт орж байлаа.

-Гэхдээ өнөөдөр бол харамсалтай байна шүү дээ, боксын охид шигшээ багаас хөөгдчихлөө?

-Би хурал дээр нь “Эмэгтэй боксчдыг элдвээр харааж, доромжилж, хөөж байсан хүмүүс нэг нь дагсалжуулагчаар, нөгөө нь зөвлөхөөр ажиллаж байна. Ийм хүмүүс эмэпгзй багшг удирдахаар амжилт гарах уу” гэж хоёр ч удаа хэлж байсан. Гэтэл манайд үнэхээр авьяастай, ур чадвартай дасгалжуулагчид бий.

“Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулга, “Хангарьд”-ын С.Баттулга, Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Н.Мөнхсайхан, “Бурхан Халдун” клубийн Г.Төгсбаяр, “Улаан арслан”-гийн Н.Наранмандах, өсвөр үе, залуучуудыг сайн бэлтгэж гаргаж ирж байгаа дасгалжуулагч Н.Галтбаатар нар байна.

-Тухайн үед таны удирдлагад боксын аваргуудыг ид ялж явсан эрэгтэй боксчид байсан ч тэднийгээ орхиод эмэгтэй боксчдыг бэлтгэж эхэлсэн гэдэг юм билээ. Яагаад?

-Миний шавь нар дотор Э.Бадар-Ууган, П.Сэрдамба хоёрыг ялдаг сайн боксчид байсан ч шигшээд орж чадаагүй. Дээр нь Монголын боксын холбоо, Т.Үйтүмэн, Ц.Нандигжав нар эмэгтэй боксчдыг нэгтгэж бэлтгэл ч гэсэн санал тавьсан учраас ажиллахаар болсон юм.

Нэгэнт тэгээд зүтгэсэн болохоор сүүлд эмэгтэй боксын шигшээ баг байгуулахгүй гэж байхад нь "Олимпийн төрөлд орчихсон байхад тэгж болохгүй" гэж хөөцөлдөж байж гурван тамирчнаа оруулж байлаа.

Тухайн үед тамирчдыг чинь шигшээд авъя, харин дасгалжуулагчийг авахгүй шүү гэхээр нь шавь нарынхаа амжилтыг бодоод гудамжинд үлдсэн.

Гэхдээ би 2013 он хүртэл боксын эмэгтэй шигшээ багийг шинэ дасгалжуулагчтай болтол тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэж тэмцээн уралдаанд нь оролцуулж ирсэн.

Дасгалжуулагчийн хувьд шавь нараа олимпиин эрх авахуулахын төлөө зүтгэсэн. Гэтэл ажлаас халсан, ер нь манай бокст ийм нэг гаж зуршил байгаа юм. 

Дасгалжуулагчийн хувьд шавь нараа олимпийн эрх авахуулахын төлөө зүтгэсэн.

-Та ажлаа Б.Энхтайван дасгалжуулагчид хүлээлгэж өгсөн бил үү?

-Тэгсэн. Б.Энхтайваныг эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ирэхэд “Миний найз сайн ажиллаарай” гээд гарсан.

Тэгээд Тайваньд очиж боксын дасгалжуулагчаар зургаан cap ажиллаад Монголдоо эргэж ирэхдээ манай эрэгтэй боксчид тэмцээнд яваад ирээд тэмцээнээс тэмцээнд ур чадвар нь улам муудаж байгааг хөндлөнгөөс харж л явсан.

Юм л бол элдвээр харааж, доромжилж, хөөж тууж ирсэн хүмүүсийнхээ удирдлагад бэлтгэл, сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцох мэдээж хэцүү.

Гэхдээ манай охид тэдний хэлээд байгаа шиг амжилт гаргаагүй биш гаргасан. Хэн нь ч хаана ч очсон, тив, дэлхий, олимпийн аваргуудтай бүгдтэй нь гар зөрүүлээд үзчихсэн, медаль авбал авахаар тамирчид шүү.

-Охидыг шигшээ багаас хөөсөн нь дэлхийн аваргын тэмцээн болон цугларалт дээр болсон үйл явдлаас эхтэй гэцгээх юм?

-Дэлхийн аваргын тэмцээнд миний таван шавь,

  • 48 кг-ийн жинд Болортуул,
     
  • 51-д М.Нандинцэцэг,
     
  • 60-д О.Сувд-Эрдэнэ,
     
  • 64-т Э.Уянга,
     
  • 75-д Э.Ундрам гээд миний хар багаас нь бэлдэж, өдий зэрэгт хүргэсэн шавь нар дэлхийн аваргын тэмцээнд оролцож байгаа учраас би хувийнхаа зардлаар тийшээ очсон.

Очихдоо ямар ч маргаан, хэл ам болоогүй. Гэтэл дасгалжуулагч нь ялагдсан шалтгаанаа над руу оруулж, хүүхдүүдийг хагалан бутаргасан гэхчлэн тайлбарласан байна лээ. Тэнд байсны хувьд,би зарим зүйлийг мэдэлгүй яахав. О.Сувд-Эрдэнэ бэлтгэл дээр хөлсөө дуслуулаад “Багш аа, би уначих гээд байна гэж байсан.

Уг нь хэзээ ч тэгж хэлж байгаагүй тамирчид. Тэднийг бэлтгэл дээр тэгж ядарч байхыг би лав хараагүй. Гэтэл ядаргаанд орчихсон. Бас тэмцээнд явахын өмнө хоёр хоног алга болчихлоо гэж Д.Банди багш хэлэхээр нь санаа зовоод утасдаад асуутал эгч нь “Хатиг гараад хөдөлж чадахгүй, тэрийгээ хэлэхээс зовоод байгаа гэнэ” гэсэн.

Тамирчнаа бэлтгэл нь болж байна уу, бие нь яаж байна гэдгийг ойлгохгүй байж тэгж болохгүй. Монголын боксын холбоо сүүлийн үед жендерийн ялгааг ихээхэн гаргаж байгаа. Би 2013 онд ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэлтэй уулзах цаг авч ороод эмэгтэй боксчдыг бодлогоор дэмжиж өгөөч гэсэн.

Гэтэл шигшээ багийн охидыг маань “Та нар сайд дээр ордог гэнэ, матаас өгч явдаг гэнэ” гээд дарамталсан байсан. Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяа өөрөө эмэгтэй хүн, тамирчин байсан атлаа бусдыг ерөөсөө ойлгодоггүй.

Өөрөө тамирчин хүн байж муухан эр тоглодоггүй боксын спортыг авч яваа эмэгтэй тамирчдыг ойлгохгүй юм бол яаж тэднийг удирдаж явах вэ. Тэгээд юм л бол та нар даварч байна, шигшээ багаас хөөнө, ер нь та нарыг энд байлгах ёсгүй байсан гэж загнадаг.

Өнөөдөр Монголын боксыг ямар ч сэтгэлгүй хүмүүс удирдаж байгаа учир уналтад орсон. Н.Төгсцогт Америк явчихлаа. Х.Энхдэлгэрийгээ хеөчихлөө.

-Х.Энхдэлгэрийн талаар та ямар бодолтой байна?

-Би нэг л зүйлийг хэлж баигаа. Тэр хүүхэд насаа дарсан юм бол яагаад Э.Бадар-Ууган баталгаа гаргаж өгч, хилээр нэвтрүүлээд байсан юм бэ. Тэгээд сонирхогчийн бокст тоглох эрхийг нь насан туршид нь хасч асуудлыг өөрөөсөө холдууллаа.

Үнэхээр шударга юм бол анх Куб рүү тэмцээнд явахдаа хил дээр дүүгийнхээ нэрээр явж байсан нь баригдахад баталгаа гаргаж огөөд явуулахын оронд зогсоохгүй яасан юм бэ. Хууль зөрчөөд явуулчихаж байна гэдэг чинь зориуд чадаж байгаагаас өөрцгүй.

Тэр үед Х.Энхдэлгэр Кубээс мөнгөн медальтай ирсэн. Дараа нь оюутны универсиад наадамд түрүүлсэн. Дахиад улсын аварга шалгаруулах тэмцээнд тэр нэрээрээ орсон. Өнгөрсөн хавар Баян-Өлгийд болсон олон улсын тэмцээнд бас л тэр нэрээрээ оролцсон. Мэдсээр байж оруулаад байгааг юу гэж ойлгох вэ.

-Ирэх жил олимпийн оноо цуглуулах хариуцлагатай үе. Гэтэл ийм байдлаар манай боксын спортын ирээдүй юу болох вэ?

-AIBA Монголын боксын холбооны толгойг илэхгүй л болов уу. Х.Энхдэлгэрийн хувьд тэр хүүхэд шүү дээ.

Сүүлийн үед олимпийн төрөлд эмэгтэй тамирчдаа оруулахгүй бол тухайн улсыг оролцуулахгүй байх бодлого барьж эхэлж байгаа.

Хүүхэд юу ч хийсэн хүүхдээрээ л байдаг. Сүүлийн үед олимпийн төрөлд эмэгтэй тамирчдаа оруулахгүй бол тухайн улсыг оролцуулахгүй байх бодлого барьж эхэлж байгааг ч бас сануулж таарна.

-Эмэгтэй боксчдыг шигшээ багаас хөөсөн асуудлаар боксын холбооны удирдлагууд юу гэж байх юм?

-Э.Бадар-Ууган, П.Сэрдамба хоёр “Мэргэжлийн зөвлөл хуралдаад ийм шийдвэр гаргасан” гэсэн. Гэтэл эмэгтэй боксын шигшээ багийн дасгалжуулагч Б.Энхтайван гэдэг ганц хүний саналаар шийдсэн юм билээ.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийх нь төлөө, өөрийнх нь арга барил таалагдахгүй байгааг хэллээ гэж гурван охины амьдрал, ирээдүйг золиослож байна. Гэтэл үүнийг ойлгодог хүн Боксын холбоо, Спортын сургалт, бэлтгэлийн төвд алга. Ардчилсан улсад бүх зүйл нээлттэй, ил тод байх ёстой.

Гэтэл манайд боксын хэдэн охидыг бүгд дарамталдаг. Энд ярихаас ч зовмоор, хэлэх, хэлэхгүйгээр доромжйлдог. Аваад явж байгаа багш, дасгалжуулагч нь хүртэл эмэгтэй тамирчдаа хүн сонсохоос яс хавтаймаар үгээр хэлж хүний нутагт хэрүүл хийж байсан удаатай. Сүүлийн үед манайх гадаад харилцаагүй болсон.

Гадаадад очихдоо хамтарсан бэлтгэлд мөнгө төлж байж оролцож байгаа шүү дээ. Д.Цогбаатар даргын үед манай эмэгтэй тамирчид Казахстаны зардлаар, эрчүүд нь Пакистаны зардлаар хамтарсан бэлтгэл хийж, цомын тэмцээнд оролцоод ирж байсан.

Одоо гадаад харилцаа тэглэсэн. Энэ нь Боксын холбооны одоогийн удирдлагуудын үйл ажиллагаатай холбоотой. Д.Цогбаатарын үед зөв бодлогоор ажиллаж Ц.Нандигжав Т.Үйтүмэн нар менежерийн үүргийг сайн гүйцэтгэсэн.

Хүн чадваргүй, боловсролгүй байж болох ч ухаантай, хүний мөстэй байх ёстой.

Түүний дүнд Монголын бокс хурдан хөгжиж Э.Бадар-Ууган П.Сэрдамба, З.Энхзориг нар гарч ирсэн. Түүнээс Э.Бадар-Ууган П.Сэрдамба хоёр тэнгэрээс буугаад ирчихээгүй. Гэтэл өнөөдөр тэгж авирлаж болохгүй шүү дээ.

Тэр хоёрыг гаргаж ирэхэд миний ч хувь нэмэр байсан. Яагаад гэвэл тэднийг ялж явсан тамирчид миний шавь нар дотор байсан шүү дээ. Өөрсдийнхөө яаж олимп, дэлхийн аварга болсныг мэддэг байх хэрэгтэй. Ядруухан боксчдыгхүмүүс тэгсхийгээд мартчихдаг, сайн боксчдыг ялагдсан ч түүх мартдаггүй. Боксын ертөнц үеийн үед ярьдаг, дурсдаг.

Нэргүйн Энхбатыг одоо хүртэл ард түмэн мартаагүй, Монголын Т.Үйтүмэнгийн амжилтыг луйвардсандаа Япончууд болон Америкчууд өнөөдөр ч ичиж, тааралдах болгондоо уучлал гуйж явахыг би өөрийн биеэр харж байлаа. У.Мөнх-Эрдэнийг ясны тамирчин гэж олон улс, тив, дэлхийн тулаанчид хүлээн зөвшөөрдөг.

Тэр дэлхийн том тулаануудаас бүх медалийг Монголдоо авчирсан ясны боксчин, даруухан ч тамирчин. Тэгвэл Э.Бадар-Ууган, П.Сэрдамба хоёр шиг нэг л сүрхий нэр цуу хүртсэн ч яс юман дээр ядмагхан аваргуудыг түүх мартдаг. Хүн чадваргүй, боловсролгүй байж болох ч ухаантай, хүний мөстэй байх ёстой.

Хэн нэгэн өөрсдөөс нь илүү их амжилт гаргах гээд ирэхээр дотор нь юм буцлаад, дарж дарамтлах гээд байж таарахгүй. Хэдэн жилийн өмнө Ц.Бат-Энх гэгч нөхөр Монголын боксын холбоог удирдахдаа баахан самарчихаад явсан. Өнөөдөр боксын холбоо алдаанаасаа суралцаж, ахиж дэвших хэрэгтэй болохоос ухарч таарахгүй.

-Та Б.Энхтайван дасгалжуулагчтай уулзсан уу?

- Уулзах шаардлага байхгүй. Бидний хооронд маргалдсан зүйл үгүй. Дандаа хов жив ярьж явдаг тэр хүнтэй би харилцдаггүй.

-Тэр хүний ур чадвар удирдах арга барилын тухайд юу хэлэх вэ?

-Шавь нартаа гологдож байгаа багш ямар вэ гэдгийг та өөрөө төсөөлөөд үз. Гэтэл тийм муу багш, дасгалжуулагчдыг байлгах сонирхол цаад хүмүүст нь байна.

Үндэсний спортын бэлтгэлийн төв гэх нүсэр бүтцээ өөрчлөх хэрэгтэй.

-Таны шавь нарын сэтгэл санаа, биеийн байдал, эрүүл мэнд ямар байна?

-Б.Энхтайван шинжлэх ухааны үндэстэй бэлтгэл хийлгэж байна гээд байсан. Тэгвэл диспансерийнх нь зарим эмч “Ямар сонин юм бэ ядаргаанд орж байж формд ордог юм байхдаа тамирчиднь” гэж байсан. Бэлтгэл дээр харж байхад манай охид хэзээ ч ядарч байгаагүйгээрээ сульдсан байсан.

Гэтэл манай эмэгтэй тамирчид бэлтгэл дээр ядрах байтугай улсын аваргаар рингэнд гарахад нь “Эрчүүдийг ичээмээр тоглолтууд хийж байна даа, манай охид” гэж үзэгчид хэлж байлаа. Тийм байсан тамирчдыг ядаргаанд оруулчихсан. Тэгээд яах юм бэ, тэнд очоод бүгд байгаа жаахан арангаараа тоглосон.

Муу байгаагүй. Одоо бол охид маань бүгдээрээ сэтгэл санааны хүнд цохилтод орсон байна. Түүнээс болж зарим нь боксыг орхиё гэж байна. “Биднийг хэлэх хэлэхгүй доромжилж  дарамталдаг” гээд уйлж байна. Шавь нараа өмөөрч зарим хүнтэй гар зөрүүлж явсан удаа надад бий. Миний хувьд айх юм алдах зүйл алга. Харин шавь нарынхаа ирээдүйд харамсч байна.

-Төр, засагт хандаж та юу хэлмээр байна?

-Төр, засаг эдийн засгаа хэмнэе, цомхон, чадварлаг бүтцээр ажиллая гэж байна. Тэгвэл Үндэснйй спортын бэлтгэлийн төв гэх нүсэр бүтцээ өөрчлөх хэрэгтэй.

Ч.Эрдэнэтуяа гэдэг даргатай мэргэжилтнүүд гэх ачаагаа спортынхны нуруунаас авч хаямаар байна. Үүнийг ганц би биш спортын олон дасгалжуулагч, тамирчид бүгд хэлдэг.

Зураг