Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

М.Наранбаатарт шүүхийн шийдвэр гартал томилгоо хийхгүй байхыг анхааруулав

ikon.mn
2014 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монголын Үндэсний ОЛОН нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал М.Наранбаатар нь МҮОНТ-ын захирал Д.Энхтуяаг болон МҮОНРТ-ийн дэд захирал Ё.Батбаяр нарыг ажлаас нь тодорхойгүй шалтгаанаар халсан билээ.

Toдруулбал:

  • Д.Энхтуяаг тус телевизийн алтан фондын хоёр өрөөнд хийсэн засварын ажлын гүйцэтгэл шаардлага хангаагүй байхад хүлээн авсан гэсэн
     
  • Дэд захирал Ё.Батбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн техник хэрэгслээ нийлүүлэхийг завдсан гэх үндэслэлээр ажлаас нь халах тушаал гаргасан юм.

Түүний халсан тушаалыг хууль бус гэж үзсэн Д.Энхтуяа, Ё.Батбаяр нар шүүхэд гомдол гаргажээ. 

Үүнтэй холбоотойгоор МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлөөс М.Наранбаатарт хандаж зөвлөмж хүргүүлсэн бөгөөд уг зөвлөмждөө шүүхийн шийдвэр гартал халагдсан хүмүүсийн албан тушаалд хэн нэгнийг томилохгүй байхыг анхааруулсан байна.