Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ромын Пап, Гэгээн Хутагт Францисд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

ikon.mn
2014 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж өчигдөр Ромын Пап, Гэгээн Хутагт Францисд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Элчин сайд В.Пүрэвдорж Гэгээн Хутагт Францисд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжилж Гэгээн Хутагт Францис Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг талархан, Монголын ард түмэнд сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөж мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Энэ үеэр Гэгээн Ширээт Улсын төр, Засгийн Тэргүүн нар

  • Монголын Эзэнт гүрний түүхэн баримт, эх сурвалжуудыг Ватиканы Архив, Номын сангаас олж тогтоох чиглэлээр судалгааны ажлыг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
     
  • Монголд эх, нялхсын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах үүднээс эмч нарыг давтан сургах 
     
  • Олон улсын хүмүүнлэгийн асуудал болон хүний эрхийн эрх зүйн чиглэлээр залуу боловсон хүчнийг ватиканы талын зардлаар богино хугацааны сургалтад хамруулах зэрэг асуудлаар хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлжээ.

Түүнчлэн дэлхий дахинаа тулгамдаад буй хүмүүнлэгийн асуудлуудаар олон улсын тавцанд хамтран ажиллах боломжтой гэдгийг хоёр тал тэмдэглэсэн байна.      

Элчин сайд В.Пүрэвдоржийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан Гэгээн Ширээт Улсын Төрийн нарийн бичгийн дарга буюу Засгийн газрын тэргүүн, Ширээт лам Пиетро Паролин, Засгийн газрын дэд тэргүүн Жиованни Анжело Бечиү, Гадаад улс орнуудтай харилцах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Доминик Мамберти нар хүлээн авч уулзаж, Монгол Улс, Гэгээн Ширээт Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.